Камбож улсын эрх баригчид “Westerdam” аяллын хөлөг онгоцыг хүлээн авлаа

2020 оны 02 сарын 14

Камбож улсын эрх баригчид зогсолт хийх боломжгүй байсан “Westerdam” аяллын хөлөг онгоцыг хүлээн авахаар болжээ. Тэгвэл өнөө өглөө уг хөлөг онгоцонд зорчиж явсан багийн 802 гишүүнээс гадна 1455 зорчигчдыг эрэг рүү буулгаж эхэлсэн байна.

“Westerdam” аяллын хөлөг онгоц хоёрдугаар сарын 1-нд Хонконгоос гарсан ч Японы хэд хэдэн боомтоор дайрахаар төлөвлөж байжээ. Гэвч коронавирусийн халдварын сэжигтэй тохиолдол хөлөг онгоцон дээр байж магадгүй гэж болгоомжилсон Японы тал боомтууддаа оруулаагүй байна. Үүний дараа Филиппин, Тайвань, Тайланд улсууд боомтдоо нэвтрэхийг хоригложээ.

Holland America Westerdam

Уг хөлөг онгоцны аялагчдын дийлэнх нь АНУ /651/, Канадын /271/, Герман, Их Британи, Нидерланд, ОХУ болон бусад орны иргэд байсан аж.

Х.Дэлгэрэх

Эх сурвалж: CNBC

Сэтгэгдэл (0)
love
haha
wow
angry
sad
Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.