ХӨСҮТ-ийн Ерөнхий захирлаар Д.Наранзулыг томиллоо


ХӨСҮТ-ийн ерөнхий захирал Д.Нямхүүг Эрүүл мэндийн сайдын тушаалаар энэ сарын 21-ний өдөр ажлаас нь чөлөөлсөн билээ.

Харин Д.Нямхүү эмчийн залгамж халааг дэд захирал Д.Наранзул хүлээн авлаа. Хэсэг хугацаанд ХӨСҮТ-ийн ерөнхий захирлын үүрэг гүйцэтгэж байсан дэд захирал Д.Наранзул Эрүүл Мэндийн сайдын тушаалаар ийнхүү албан ёсоор ерөнхий захирлын ажлыг өчигдөр орой хүлээн авсан байна.

Л.Наранзул нь сүрьеэгийн эмч, тархвар судлаач мэргэжилтэй, ХӨСҮТ-ийн дэд захирлаас өмнө ХӨСҮТ-ийн Сүрьеэгийн тандалт судалгааны албаны давхар судлаачаар ажиллаж байсан юм.



Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 103.57.93.167
    2021/01/29

    Мэргэжлийн эмч,залуу хүн байна,эрч хүчтэй ажиллах байх баяр хүргэж,амжилт хүсье

    Хариулах