Канад улс 2020 оны олимпод тамирчдаа илгээхгүй гэж мэдэгдлээ

2020 оны 03 сарын 23

Канад улсын Олимпын хороо, Паралимпийн хорооноос өчигдөр “Токио-2020” олимпийн наадамд Канадын баг тамирчдыг оролцуулахгүй байх шийдвэрийг зарлав. Тодруулбал, тус улсын Олимпын хороо болон паралимпийн хорооны гишүүд оролцсон цахим хурлын үеэр дээрх шийдвэрийг эцэслэн гаргажээ.

“Токио-2020” олимпын наадам долдугаар сарын 24-ны өдрөөс эхлэх бол Паралимпийн наадам наймдугаар сарын 25-ны өдөр эхлэх юм.

Канадын Олимпын хороо “Коронавирусийн халдвар энэ зун гэхэд намжих эсэх нь тодорхой бус байгаа учраас баг тамирчдынхаа аюулгүй байдлыг хангах үүднээс ийм шийдвэр гаргалаа” гэж мэдэгдсэн байна. Канад улс олимпыг намар хүртэл хойшлуулахыг эсэргүүцсэн ч 2021 он хүртэл хойшлуулах саналыг дэмжжээ.

Эх сурвалж: Calgary Herald

Сэтгэгдэл (0)
love
haha
wow
angry
sad
Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.