Наро Банчэн гэгээн МУЗН-т 10 сая төгрөг хандивлалаа


Наро Банчэн гэгээн Монголын улаан загалмай нийгэмлэгийн “Хүнсний багц” сайн үйлсийн аянд 10 сая төгрөг хандивлалаа.

Өчигдөр буюу 02 дугаар сарын 19-ны өдөр Наро Банчэн гэгээн Данзанлхүндүв Монголын Улаан загалмай нийгэмлэгийн эрх бүхий албан тушаалтнуудтай уулзаж, “Ковид-19” вирусийн тархалтын улмаас Улсын онцгой комиссоос тогтоосон хатуу хөл хорионоос үүдэн орлогогүй болсон, хоол хүнсний хомсдолд орсон айл өрхүүдэд хүнсний тусламж үзүүлэх сайн үйлсэд 10 сая төгрөг хандивлалаа.

Энэ үеэр Наро Банчэн гэгээн “Хүнс тэжээлийн хомсдолд орсон айл өрхүүдэд “Хүнсний багц” тусламж үзүүлж байгаа МУЗН-ийн сайн үйлсийг харж, сонсож баярладаг байлаа. Өнөөдөр энэ сайн үйлийг буяныг даган баясахаар ирлээ” хэмээжээ.





Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна