Элсний гар бөмбөгийн одод өмд, цамд өмсөх шийдвэрийг эсэргүүцэж Катарын тэмцээнд оролцохгүй гэв

С.Гандэлгэр
2021/02/24

Катарын тэмцээнийг зохион байгуулагчид тамирчдад усны хувцастай талбайд гарахыг хориглож, оронд нь өмц, цамц өмсөх шаардлага тавьсан юм. 

Харин Германы элсний гар бөмбөгийн спортын одод болох Карла Боргер, Юлиа Суде нар удахгүй Катарт болох олон улсын тэмцээнд оролцохоос татгалзжээ.

“Бид тэнд ажлаа хийх гэж очиж байгаа. Гэтэл ажлын хувцсаа өмсөхийг маань хориглолоо. Бидэнд ажлаа яаж хийхийг заасан анхны улс, анхны тэмцээн энэ болж байна. Тиймээс бид тэмцээнийг бойкотлож байна” гэж Карла Боргер өнгөрсөн Ням гарагт Германы нэгэн радиод ярьжээ.

Боргер, Суде нар өмд, цамц өмсөхөөс татгалзсан гол шалтгаан нь Дохагийн хэт халуун цаг агаар юм. Хэдийгээр зуны улирал нь болоогүй байгаа ч Катар улсад жилийн энэ үед Цельсийн 30 хэм хүрч халдаг аж. 

Ирэх онд Катар улс дэлхийн хөлбөмбөгийн аварга шалгаруулах тэмцээнийг зохион байгуулах гэж байгаа. Хэт халуунаас зайлсхийхийн тулд уг арга хэмжээг анх удаа арваннэгээс арванхоёрдугаар сард зохион байгуулах гэж байна. Мөн дэлхийн аварга шалгаруулах тэмцээний стадионуудыг барьж босгох ажилд гадаадын хөлсний ажилчдыг олноор дайчилсны улмаас 6,500 орчим хүн амиа алдсан гэсэн тоо бий.

Эх сурвалж: The Guardian



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна