Киргизстаны ард түмэн БОГТЛОХ ЁСНЫ улмаас амиа алдсан бүсгүйн төлөө жагсаж, эсэргүүцлээ илэрхийлэв


Бэр богтлох ёс нь Киргизстанд эртнээс оршиж ирсэн уламжлал бөгөөд 5 эмэгтэй тутмын нэг нь богтлогдож, хүсээгүй хүнтэйгээ гэрлэх, хүчирхийлэл, хөдөлмөрийн мөлжлөгт өртөх зэргээр эрхээ зөрчүүлсээр байна. 

Бэр хулгайлах ёс

Өнгөрсөн Лхагва гарагт 27 настай Айзада бүсгүйн цогцос хаягдсан машин дотроос олдсон бөгөөд бүсгүй бэр хулгайлах ёсны хохирогч болж, амь насаа алдсан байна. 

Хяналтын камерын бичлэгээс харахад бүсгүйг даваа гарагт гурван эр хүчээр машинд суулгаж авч явсан бөгөөд гурван эрийн нэг нь Айзадаг эхнэрээ болгох гэж байжээ. Бүсгүйн алуурчин ч мөн нас барсан байдалтайгаар олдсон нь Айзада хулгайлагдах үедээ эсэргүүцсэн байж болзошгүй хэмээх таамгийг дэвшүүлж буй юм. 

Stop Bride Kidnapping of Girls in Kyrgyzstan - GlobalGiving

Хөвгүүдийг насанд хүрмэгц нь эцэг эх, хамаатнууд нь Хурдан хүнтэй гэрлэ хэмээн тулгаж, шаарддаг нь энэхүү хэрэг газар авах нөхцөлийг бүрдүүлдэг ажээ. Ялангуяа ядуу буурай гэр бүлээс гаралтай эрчүүдэд эхнэрээ хулгайлах нь хямд тусдаг гэв. 

500 гаруй иргэд Киргизстанд жагсаж, Ерөнхий сайд Улугбек Шариповыг огцор хэмээн шаардаж буй бөгөөд Айзадагийн амиа алдсан хэрэгт хариуцлага хүлээх ёстой хэмээн үзэж буй юм. 



Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.