А.Амбасэлмаа: Халдвартай иргэн “Төв аймгийн сувилалд байхдаа халдвар авчихлаа” гэж худал мэдээлэл тараасан

2020 оны 05 сарын 20

ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа нөхцөл байдлын талаар мэдээлэл өгч байна.

Тэрбээр "Бид халдвартай хүний нэр насны талаарх мэдээллийг бид нууцалдаг. Монгол улс даяараа өвчинтэй тэмцэж байхад н.Алтанхундага гэх хүн дутуу ойлгосон зүйлээ сошиалд тавьж, худал мэдээлэл тараалаа. Тэр хүн дөрөвдүгээр сарын 29-өөс тавдугаар сарын 13-нд ОХУ-ын Улаан-Үд хотод байр түрээслэн байжээ. Тэрээр тэнд байхдаа хоёр удаа буюу тавдугаар сарын 2 болон 8-нд тус тус шинжилгээ өгөхөд сөрөг гарсан байсан. Хамгийн сүүлд 8-нд PCR шинжилгээ буюу тооллого шинжилгээ өгтөл хариугаа 12-нд авсан юм байна лээ. Тухайн үед Ялалтын баяр гээд хариу авах хугацаа хойшилсон. 

Гэтэл тэрээр энд ирсэн хойноо “Би эх орондоо ирэх явцдаа буюу Төв аймгийн сувилалд байхдаа халдвар авчихлаа” гэж сошиал орчинд худал мэдээлэл тараасан.

Тухайн иргэн энд ирээд халдвар авах эрсдэл үүсээгүй. Олон төрлийн нян вирусийг судалсаар ирсэн шинжлэх ухаан нь манай халдварт өвчний чиглэлд хамгийн эрчимтэй сайн хөгжсөөр байгаа юм. Үүний ачаар ч бид өнөөг хүртэл ард иргэдээ хамгаалж байна. Мөн тухайн иргэн тэнд байхдаа өвдсөн оюутнуудыг эмчилж байсан. Тэгэхээр эмчилгээ хийх явцад халдвар авах эрсдэл маш өндөр юм. Халдвартай өвчтөнтэй ойртож, хавьтаж, асарч байсан хүн эмнэлзүйн шинж тэмдэг илэрвэл халдвар авах магадлалтай гэж ДЭМБ мэдээлсэн.

Тиймээс ОХУ-аас эмнэлзүйн шинж тэмдэг илэрсэн хүмүүсийг хилээр гаргахгүй, манай хилийн тусгай ажилчид ч нэвтрүүлэхгүй шууд тусгаарлаж байгаа. Халдварын нууц үе 5-6 хоног, цаад талдаа 14-21 хоногт илэрч байгаа гэдгийг ДЭМБ-аас ч хэлээд байна. Түүнийг оюутан сурагчиддаа тусална гээд эмчилгээ явуулж байсныг нь сайшаах ч тэрээр халдварт өвчний талаар буруу мэдээлэл тарааж байна" гэв.

Үргэлжлүүлэн тэрбээр "Энэтхэгээс 158 иргэн ирсэн. Бид шаардлагатай хүмүүсийнхээ шинжилгээг онгоцны буудал дээр аваад, хянаад, тусгаарлалтад авсан. Өнөөдөр 158 хүний шинжилгээний хариу сөрөг гарсан бөгөөд энэ бол эхний шинжилгээний хариу юм" гэлээ.

Э.Мөрөн

Сэтгэгдэл (11)
love
haha
wow
angry
sad
Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
2020 оны 05 сарын 23
43.228.131.94
Arai shuu

Salhitiin ordnii shuugch emee shig yum boloh hii dee

2020 оны 05 сарын 23
43.228.131.94
Eszuigui emgen

Ene bol ene toriin corono ui olon ard irgediin tarhiig hudlaar duurgegch covid emee mini bolij uz ichij nuurtei bai elgen sadantai l bailgui dee omnoos chini ys havtalzaad bna

2020 оны 05 сарын 23
43.228.131.94
Eserguutcej bna

Hiisen ajil chini unend guitcegdeed irhiin tcagt nuuree haanaa hiinee ta

2020 оны 05 сарын 23
43.228.131.94
Zochin

Tusgaarlah bairniihaa emcheer hurtel ta nar 11 tcagiin medee uzhiig shaarduulj zovluuldeg hen be? Bi haanaas unen zov bodit medeelel avahaa zalgahuu? Tuuhii mahtai hooltoi hunii heregtceenii noiliin tcaasaar ni hurtel booj ar gereesee ergelteer avaarai gej helj bna tegsen hirnee durem jurmaa ch medehgui 3 udaagiin ergeltiig 1 gej oilguulj huuhdiig mini olsgoj tcangaaj bna!!! Ene chini tegeed ariun yvdal uu? Ta nar bitgii ard irgediig t1 mal gej bodooroi buh yum butcaad bairandaa irdgiishte!!!

2020 оны 05 сарын 23
43.228.131.94
Zochin

Es zuigui oorsodiigoo darga gej bodson daranguilagchidiin tcag ni duusaj dohood bna daa!!! Ene buzar uil heregtee engiin fcag nargui ajillaj baigaa humuusiig ner toriig hamtatgaj hudal medeeleleer bombogdoj aldah magadlaltai gedgee bainga huleen zovshoorch ersdliin undlgee geechee hiij hulgaich nohoi shig dasgaj bgad ovchtoniihoo toog helj hodoo gadaa yvaarai geed heleed baigaa biz de

2020 оны 05 сарын 23
43.228.131.94
Zochin

Ta nar sanaataigaar haldvariin toog nemegduulj baigaa chini udahgui unend guitcegdej nogoo dolooh geed baisan humuustee adgiin muugaar heluuleh tcag chini oirhon bna daa hoshin shog

2020 оны 05 сарын 23
43.228.131.94
Zochin

Ene emee odoo bolino uu huuli durem juram chini hend haana uilchileed bna

2020 оны 05 сарын 22
64.119.16.85
Эсэргүүцэгч

Алтанхундага гэгч тэнэг тэнэмэл эргүү авгай амбаа эмчииг фиодол элдэв үгээр доромжлуулахаа болиорой чинии дэргэд жинхэнэ эх оронч мундаг эмч шүү чи оросод юу ч хииж явсан юм өөдтэй юу л хиигээ аж.харин туслах нэрээр өвчин тараасан юм бишүү одоо эх оронруугаа нулимахаа боль өмхии амаа тат........

2020 оны 05 сарын 22
64.119.16.85
Монгол

Энэ авгай худлаа синсац үүсгэх зорилго байх шигээ.оросод юу ч хииж явсан юм тэнэж явж өвчин авч монголд гай авчираад юу гэж солиороод буй юмбэ эмч гээд байгаа байх эмч хүн иим юм ярихгүй дээ өвчтэй нь хөөгөөд гаргаж болдргч болоосой оросд очиж үхэг

2020 оны 05 сарын 21
103.9.90.130
иргэн

Манай эмч, сувилагч, асрагч ажилтан албан хаагчид мундаг шүү та нар бол энх цагийн жинхэнэ баатарууд. Эрхэм Ерөнхийлөгчөө эгэл баатарууддаа төрийн дээд шагналыг өгвөл ард түмэн нүдээ олсон шагнал гэж бахархах болно шүү. Харин иймэрхүү худал мэдээлэл тарааж ард иргэдийн сэтгэл санааг санаатай үймүүлдэг , хүнд үед ажиллаж байгаа байгууллгууд болон ажилтнуудын ажилд хүндрэл учруулсан этгээдэд хатуу арга хэмжээ авах нь зүйтэй.

2020 оны 05 сарын 20
202.131.238.150
зочин

Эмнэлгийн эмч сувилагч ажилтан нартаа ЭРҮҮЛ ЭНХ, ажлын амжилт хүсье. Та нар мундаг шүү