Улаанбаатар импэксийн баруун талын авто замыг ӨНӨӨ ШӨНӨ хаана

2020 оны 05 сарын 22

Сонгинохайрхан дүүрэг, 20 дугаар хороо Улаанбаатар импэксийн баруун талын замыг өнөө шөнө хаах нь. Тодруулбал, Улаанбаатар импэксийн баруун талын гармын авто замыг өнөөдөр буюу 2020 оны тавдугаар сарын 22-ны 23:00 цагаас тавдугаар сарын 23-ны 06:00 цагийн хооронд хааж, төмөр замын гармын хавтан солих ажлыг гүйцэтгэх юм байна.

Тиймээс уг ажлыг гүйцэтгэх хугацаанд жолооч та бүхэн хөдөлгөөний аюулгүй байдлаа ханган бусад авто замыг сонгон хөдөлгөөнд оролцохыг нийслэлийн Авто замын хөгжлийн газраас анхааруулав.

Сэтгэгдэл (0)
love
haha
wow
angry
sad
Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.