Ах нь дүүгээ аврах гэж араас нь ороод амиа алджээ

2020 оны 05 сарын 28

Баянзүрх дүүргийн 26 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн урд хэсэг, Туул гол дагуух Маршалын гүүрнээс зүүн тийш орших “Хан талст” ХХК-ийн эзэмшлийн газарт үүссэн усан толионд өчигдөр/2020.05.27/ 18:00 цагийн орчимд, 11-15 насны дөрвөн хүүхэд амь насаа алдсан харамсалтай хэрэг гарсан билээ.

Тэгвэл амиа алдсан дөрвөн хүүхдийн хоёр нь нэг айлын хүүхдүүд байжээ. Гурван хүүхэд ус руу орж живж эхлэх үед ах нь дүүгээ аврах гэж араас нь орон амь насаа алдсан байна.Хүүхдүүд Дэнжийн 1000-аас хэсэг найзуудынхаа хамт ийнхүү тоглохоор ирээд амь насаа алджээ.

Бага насны хүүхдүүд амиа алдсан уг асуудлын хүрээнд өчигдөр орой Нийслэлийн мэргэжлийн хяналт болон холбогдох байгууллагууд мэдээлэл хийх үеэрээ 2014 онд хотын дарга Э.Бат-Үүл “Хан талст” компанид 3.3 га газар ашиглах зөвшөөрлийг өгсөн талаар мэдээлсэн юм. Үүний дагуу Монголын хамгийн анхны эргийн тохижилт, наран шарлагын газар, задгай театр зэрэг бүтээн байгуулалтын ажлыг эхлүүлэхээр “Хан талст” компани барилгын ажлаа эхлүүлээд байсан аж.

Тавдугаар сарын 10-нд буюу өнгөрсөн долоо хоногт Нийслэлийн мэргэжлийн хяналтын байгууллагаас "Хан талст" ХХК-ийн үйл ажиллагаанд хяналт, шалгалт хийн зөрчлөө арилгаж, ажлаа зогсоох хэд хэдэн зүйл албан шаардлагыг хүргүүлжээ. Гэвч тэд зөрчлөө арилгаагүйгээс болж ийнхүү 4 хүүхдийн амь нас эрсдэлээ гэдэг тайлбарыг албаныханөгч байна.

Үүсээд байгаа нөхцөл байдалтай холбогдуулан Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн талбайд  зөвшөөрөлгүй үйл ажиллагаа явуулж байсан  “Хан талст”  ХХК-ийн үйл ажиллагаанд хяналт тавиагүй, үйл ажиллагааг нь зогсоох арга хэмжээ авч ажиллаагүй, аюулгүй ажиллагааны журмыг баримталж ажиллаагүй зэрэг үндэслэлээр  Хотын дарга С.Амарсайхан өнөөдөр Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн захирал С.Эрдэнэтуулийг  үүрэг ажлаас нь чөлөөллөө.

 

АН-ын  АЭХ-ны тэргүүн И.Нарантуяагийн компанид  Э.Бат-Үүл найр тавьж их хэмжээний  газар олгожээ 

Хүүхдүүдийн амь насыг авч одсон энэ асуудалд олон нийт хариуцлага нэхэж байна. Тэгвэл  “Хан талст”  ХХК ямар замаар энэ газрыг ашиглаж байсныг  тодруулъя. Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн 973 га газарт хамаардаг уг газраас тухайн үеийн хотын даргаар ажиллаж байсан Э.Бат-Үүл нийт 9 га газрыг иж бүрэн тохижуулж амралт зугаалгын цогоцолбор байгуулахаар Хан талст компанид ашиглуулах  захирамж гаргасан. Ингээд 01/2129 дугаартай захирамжаар 3.36 га газарт нь Наран шарлагын цогцолбор байгуулах  төслийг хэрэгжүүлнэ хэмээн  Хан талст компанид  газар ашиглах зөвшөөрөл өгчээ.  Наран шарлагын цогцолбор нь Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн ерөнхий  төлөвлөгөөнд тусгагдсан, албан ёсны зөвшөөрөлтэй,   хувийн компани хөрөнгөө оруулчихсан зэрэг шалтгаанаар  үйл ажиллагааг нь шууд таслан зогсооход хүндрэлтэй явж иржээ. 

Тохижилтын ажилд мэргэжлийн байгууллагаас удаа дараа шалгалт хийж байжээ. Нийслэлийн Засаг дарга Улаанбаатар хотын захирагч С.Амарсайхан болон нийслэлийн Мэргэжлийн хяналтын газраас шалгалт хийж, зөрчлөө арилгахыг анхааруулж байсан аж. Гэвч Хан талст компани төслөө хэрэгжүүлэх явцдаа аюулгүй байдлыг бүрэн хангаагүй, хүүхдүүд амь насаа алдахаас сэргийлэх арга хэмжээ аваагүй байна.

Э.Бат-Үүл хотын даргаар ажиллаж байхдаа Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд Ерөнхий прокурор асан Д.Дорлигжавын талийгаач охины дурсгалд зориулан байгуулсан “Сарангэрэл сан”-нд мөн л их хэмжээний газар ашиглуулахаар захирамж гаргасан. Гэвч өнөөдрийг хүртэл хэдэн гацуур тарьснаас өөр тохижилтын ажил хийгээгүй байна. 

 Хотын даргын үгийг үл тоосон  “Хан талст” хэнийх вэ? 

“Ханталст” компани нь Шагдарсүрэнгийн Бат-Энхийн нэр дээр байдаг. Ш.Бат-Энхийн эхнэр нь Хүүхдийн төлөө газрын даргаар ажиллаж байсан И.Нарантуяа. Тэрээр АН-ын дэргэдэх Ардчилсан эмэгтэйчүүдийн холбооны тэргүүнээр ажиллаж байсан нэгэн. Тэд гэр бүлээрээ  Ханталст,  Хурдын  зам зэрэг компанийг  хамтран эзэмшдэг юм байна. 

Дөрвөн хүүхэд эндсэн газрын дэргэдүүр  Хан талст ХХК 7.2 км дугуйн зам барьж байсан. Тус замын явцыг хянахаар Хотын дарга тавдугаар сарын 10-ны өдөр очиж үзэхэд газар ухаж, сэндийлсэн, дугуйн зам тавих хэсэгт шороон овоо үүсгэсэн байсан тул үйл ажиллагааг хянаж, шалгах ажлын хэсгийг байгуулахыг Хотын дарга үүрэг болгосон. Энэ дагуу ажлын хэсэг байгуулагдаж, тухайн газарт хяналт шалгалт хийсэн ажлын хэсэг үр дүнгээ тавдугаар сарын 21-ний өдрийн Нийслэлийн Засаг даргын зөвлөлийн хуралдаан дээр танилцуулжээ. 

Энэ асуудлын хүрээнд НЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл олон нийттэй харилцах хэлтсийн дарга Б.Мөнхбаатар “ “Үндэсний цэцэрлэгт хүрээлэн” ОНӨТҮГ-ын эргэн тойрон дахь газруудад зөрчил дутагдал илэрсэн. Улмаар ажлын хэсгийнхэн Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн урд байрлах "Хан талст" ХХК зөвшөөрөлгүй үйл ажиллагаа явуулж байсан тул үйл ажиллагааг нь зогсоох  талаар ярьсан байна. Хариуцлагаас ямар нэгэн албан тушаалтан мултрахгүй. Хэн хариуцлага алдсаныг шүүх цагдаа болон Нийслэлийн засаг даргын зүгээс олж хариуцлага тооцно” гэлээ. 

 

Тиймээс энэ асуудал дээр хаана хаанаа л анхаарах хэрэгтэй. Урин дулаан цагт  хүүхдүүд гол ус руу хараа хяналтгүй явж тоглох, амь нас нь эрсдэх харамсалтай асуудал гарч байгаа учраас аж ахуйн нэгж, байгууллага, эцэг эхчүүд бүгд л анхаарах хэрэгтэй гэдгийг цагдаагийн байгууллагаас зөвлөж байна.  Одоо Баянзүрх дүүргийн цагдаагийн газар хэрэг бүртгэл нээн мөрдөн шалгах ажиллагаа явагдаж байна. Холбогдох дүгнэлтүүд гарах учраас албаны эх сурвалжуудаас мэдээлэл авахыг хүсье” гэв.

Т.Хэрлэн 
 

Сэтгэгдэл (12)
love
haha
wow
angry
sad
Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
2020 оны 05 сарын 29
202.21.101.130
Монгол

Хэдэн ногоон өгөхөөр нь Хан талст ХХК-д жаахан газар таслаад өгсөн минь үнээн. Хотын иргэдээсээ уучилал хүсье. хаха хохо.\n

2020 оны 05 сарын 28
139.5.219.124
Монгол

Батүүлийн балаг хэзээ дуусах вэ.ямар хариуцлаггүй,дуусашгүй шуналтай хүмүүс вэ.хөөрхий хүний нялх үрс.эдгээр шуналтай хүмүүсийн гайгаар

2020 оны 05 сарын 28
203.91.115.51
у

хан талстын эзэмшил нь хөдөө аж ахуйн буудлын урд талын баянзүрх хүнс барааны зах шүү нарантуяа хогийн авгай шүү

2020 оны 05 сарын 28
103.26.193.35
зочин

хөөрхий тоглох газар байхгүй хүүхдийн паркийнхан газрыг худалдаад идчихсэн.маш эмгэнэлтэй .одоо нээг их арга хэмжээ авсан царайлаад ямар босоод ирэх биш

2020 оны 05 сарын 28
202.126.89.45
Haru

Eviidee, hunii jaahan ursuud tomoogui genen zangaasaa bolj osoldjee.eej aavuud huuhdiig tom bolson gj orhihgui anhaarlaa deed zeregt blgah yostoigoo uhamsarlaasai.

2020 оны 05 сарын 28
103.57.92.242
ниссан

Нилээд золбинттог хүүхдүүд байж

zochin(124.158.90.35)
2020 оны 05 сарын 29

Tanil talaaraa gazar ezemshdeg ee boliocheee huuli bus bolohoor hezeee negen tsagt iim yavdal bolj muu muuhai yum chin tumend tanigdaj bgaa ni tod jishee\n

Зочин(150.129.141.237)
2020 оны 05 сарын 28

Ямар тэнэг амьтан нь ингэж бичдэг бна аа энэ хорио цээрийн үер тоглох газар ч гүй тэд арга ядахдаа л тийш зүгэлсэн бга ш дэ. Чи л өөрөө золбин сомм бичхээ больчих

Мөнгөө(202.179.27.233)
2020 оны 05 сарын 28

Овоо босоогүй бол шаазгай юунд суухав гэгчээр тогтоол ус байгаагүй бол элэг бүтэн байх байлаа.Даанч яав даа харуул хамгаалалт нь яасаан юм бэ? Эцэг эхэд ямар буруу байх вэ дээ энэ хэцүү үед хоногийн хоолоо олох гээд л явж байсан байхдаа...эвий дээ тоглох газаргүй олон олон хүүхдүүд ингэж л байгаа шүү дээ.

Yagaanaa(202.126.89.150)
2020 оны 05 сарын 28

Ymar urubdultei yum be

Bi(202.131.225.14)
2020 оны 05 сарын 28

Chi uuruu zolbin za.. uchnuun huhdudin ami nas yarigdaj bhad yasan arilsan dotortoi muu har almas ve chi. Chinii huhduded yu tohioldhiig hen ch taashgui. Helsen ug chin uiliin ur bolj uurt chin irne za yu.

2020 оны 05 сарын 28
66.181.186.216
Баясгалан

Онцгой байлын ойрлцоо дутуу баригдсан каркас дотор хүүдүүд орж тоглоод байдм ямрч хаалт хашлгггүй 5 6 давхраа гүйлдээд байдгм. бараг 10 аад жил болжээн ийм дутуу каркасуудаа бүртгэж хамгааллтыг нь сайжруулаасай