Орон гэргүй болсон 5 өрхөд гэр олголоо

2020 оны 06 сарын 29

Төв аймгийн Зуунмод, Алтанбулаг, Сэргэлэн, Баян сумдад  энэ сарын 19,21-ний өдөр орсон усархаг борооны улмаас үер бууж, 380 гаруй айлын гэр, найман орон сууцны барилгын зоорь усанд автаж, 16 өрхийн гэр болон 80 гаруй хашаа урсаж, гэр оронгүй болсон. Гэр оронгүй болсон 5 өрхөд “Түшиг, говь хангай” ХХК нийгмийн хариуцлагынхаа хүрээнд гэр олголоо.

Тодруулбал үерийн  улмаас орон гэргүй болсон Зуунмод сумын Нацагдорж, Зүүндэлгэр багийн  таван иргэн иж бүрэн таван ханатай өргөө цагаан гэртэй боллоо гэж Төв аймгийн Онцгой байдлын газраас мэдээллээ.

Сэтгэгдэл (0)
love
haha
wow
angry
sad
Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.