Дуучин Д.Амартүвшин “Ангир дэлхий” нэртэй шинэ уран бүтээлээ цацлаа


Залуу уран бүтээлч, дуучин Д.Амартүвшин “Ангир дэлхий” нэртэй шинэхэн уран бүтээлээ гаргажээ. Уг дууны хөгжмийг СТА Д.Батсүх, шүлгийг С.Ариунзул бичсэн байна. Уран бүтээлийнхээ талаар дуучин Д.Амартүвшин “Алаг үрcийнхээ төлөө өөрийгөө ч умартан зүтгэж, "Эвий дээ, үр минь” хэмээн үргэлж өмөлзөн суудаг ижий бүхний сэтгэл амгалан, эрүүл энх байж, урт удаан наслах болтугай гээд энэхүү шинэ уран бүтээлээ туурвилаа” хэмээн сэтгэдлээ хуваалцав. Тэрбээр өмнө нь хамгийн анхны Алдарт эхийн одонтой ээжүүдэд зориулсан  уран бүтээлээ түмэн олонд хүргэж байсан билээ.

 



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна