Амьдрахад хамгийн таатай болон хүнд хотуудыг тодруулжээ

Өчигдөр 13 цаг 36 минут

Дэлхийн нийт хотуудаас хүн амьдрах орчин, нөхцөл бололцооны хувьд хамгийн тааламжтай хотыг илрүүлэх зорилгоор “Economist Intelligence Unit” судалгааны байгууллагын зүгээс жил бүр эрхлэн гаргадаг тайлангийн шинэ жагсаалт танилцуулагджээ. Ингэхдээ, ковид-19 цар тахлын үеийн онцгой нөхцөл байдлаас үүдэн хотуудын үзүүлэлтүүд харилцан адилгүй өөрчлөгдөж, энэ нь жагсаалтын байрлалд ихээхэн нөлөөлсөн талаар мэргэжилтнүүд онцолсон байна.

Тухайлбал, 2018 оноос хойш тасралтгүй тэргүүлж байсан Австрийн нийслэл Вена хот нь энэ удаа жагсаалтын эхний 10 хотын нэгээр ч нэрлэгдэж чадалгүй үлджээ. Харин Шинэ Зеланд, Австрали, Япон зэрэг арлын улсуудын хувьд нөхцөл байдал илүү тааламжтайгаар эргэж, хэд хэдэн хотууд нь байр ахиж чадсан байна. Үүнд цар тахлын үеэр авч хэрэгжүүлсэн арга хэмжээ, шийдвэрүүд нь голлох нөлөө үзүүлсэн хэмээн судлаачдын зүгээс дүгнэж буй юм.

Жишээ нь, Шинэ Зеланд улс ковид-19 цар тахлыг урт хугацаанд, хамгийн үр дүнтэй хязгаарлаж чадсан улсаар нэрлэгдэж байгаа нь жагсаалтыг тэргүүлэгч Окленд хотын үзүүлэлтийг өргөжээ. Үүнээс өмнө тус хот 2017 онд 8-р байранд эрэмбэлэгдэж, шилдэг 10 хотын эгнээнд багтаж байсан түүхтэй.

Амьдрахад хамгийн тааламжтай хотууд:
1. Оклэнд (Шинэ Зеланд)
2. Осака (Япон)
3. Аделэйд (Австрали)
4. Веллингтон (Шинэ Зеланд)
5. Токио (Япон)
6. Перт (Австрали)
7. Цюрих (Швейцар)
8. Женев (Швейцар)
9. Мельбурн (Австрали)
10. Брисбэн (Австрали)
Харин үүний эсрэг үзүүлэлт буюу амьдрах нөхцөл хамгийн тааруу хотуудыг дараах байдлаар жагсаасан байна.
1. Каракас (Колумби)
2. Доула (Камерун)
3. Хараре (Зимбабве)
4. Карачи (Пакистан)
5. Триполи (Ливи)
6. Алжир (Алжир)
7. Дакка (Бангладеш)
8. Порт Моресби (Папуа Шинэ Гвиней)
9. Лагос (Нигери)
10. Дамаскус (Сири)

Х.Есү

Эх сурвалж: https://www.theguardian.com/



Сэтгэгдэл (7)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 192.82.74.83
    Өчигдөр

    Хээр тал сайхан

    Хариулах
  • 192.82.74.83
    Өчигдөр

    монголчуудад байгаль хөх тэнгэр хоёроос бусад нь сонин биш

    Хариулах
  • 64.119.19.70
    Өчигдөр

    Каракас чинь Венесуэлийн нийслэл юм даа. Зөв бичиж засаарай

    Хариулах
  • 89.0.106.167
    Өчигдөр

    Хамгийн муу манай Улаанбаатар хот орондоо

    Хариулах
    • 192.82.68.63
      Өчигдөр

      Манай хотоос зайлаарай. Муу хэлэн бх шаардлагагүй шүү хөдөөнийхөөөн !

  • 95.17.244.63
    Өчигдөр

    Karakas ug ni venusveliin hot bish biluu?

    Хариулах
  • 202.179.24.39
    Өчигдөр

    Ilruuleh bish todruulah gej bichmeer ch yum uu.

    Хариулах