Чехээс ирсэн оюутан ОХУ-ын хилээр хэрхэн нэвтэрсэн нь тодорхойгүй байна

2020 оны 07 сарын 31

ГХЯ-наас цаг үеийн асуудлаар өнөөдөр /2020.07.31/ мэдээлэл хийлээ. Энэ үеэр тус яамны Консулын газрын захирал Л.Мөнхтүшиг Чехээс ирсэн оюутан эмэгтэйн талаар мэдээлэл өглөө. Тэрээр “Оюутны ар гэртэй холбогдоход Чехээс том оврын машинд суугаад ирсэн гэсэн хариулт өгсөн. Гэхдээ яаж ирсэн нь одоогоор албан ёсоор тодорхойгүй байна. Тухайн оюутан ГХЯ болон Элчин сайдын яаманд урьдчилж мэдэгдэлгүйгээр гэнэт ирсэн учраас хил хаалттай байсан. Засгийн газар, УОК-ын шийдвэрээр энэ оны гуравдугаар сарын 28-наас Монгол-Оросын бүх боомтын хөдөлгөөнийг зогсоосон. Мөн ОХУ зөвхөн Танзани, БНТУ, ИБУИВУ гэсэн гурван улстай хилээ нээсэн. Тиймээс иргэд ОХУ-аар дамжаад Монголдоо ирж болно гэсэн ташаа мэдээлэлд автахгүй байхыг хүсье. ОХУ-ын талаас тухайн улсын хилийн горим зөрчвөл хоёр жил хүртэл хорих ялтай байдаг " гэсэн юм.

Эх сурвалж: www.polit.mn

Сэтгэгдэл (0)
love
haha
wow
angry
sad
Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.