Ирэх оны төсөв 10 их наядаар нэмэгдэж орж ирлээ. Эдийн засаг маань өсөөд, улс орон маань хөгжөөд, иргэдийн амьдрал дээшлээд байна уу гэхээр үгүй.
Гарын салаагаар урсгах зардал, эзэддээ очдоггүй хөнгөлөлттэй зээл, цалин, тэтгэврийн нэмэгдэл, бодит өртгөөс хэд дахин өсгөсөн хөрөнгө оруулалтаас болоод ирэх оны төсөв 43.6 их наяд болтлоо нэмэгдсэн юм.
Энэ нэмэгдэлд Оюутолгойн ногдол ашиг жин дарж байна. Ингэхдээ гурван их наядыг өгч магадгүй гэж төсөвлөөд хоёр их наядыг нь хөрөнгө оруулалтад зарцуулахаар тусгажээ. "Төрөөгүй хүүхдэд төмөр өлгий" гэдэг шиг байхгүй мөнгөөр барилга байшин барих гээд байгаа хэрэг.
Үүнийг товчхоноор ард түмний итгэлийг алдсан эрх баригчид ирэх сонгуулиудад бэлдсэн төсөв гэхэд хилсдэхгүй. Гэтэл бодит байдалд энэ оны төсвийн орлого нь бүрдээгүй, хэдэн их наядаар тасарчихсан байхад дараа жил нь төсвөө хэдэн арван их наядаар нэмээд байгааг үүлэн дээгүүр байшин барихтай адилтгаж болох юм.
Тэгвэл хэдүүлээ орж ирэх эсэх нь ч баттай биш Оюутолгойн ногдол ашгаар эрх баригчид юу хийх гээд байгаа талаар ярилцья.
Бид V цахилгаан станцын асуудлыг бараг 40 орчим жил ярьж байгаа. Гэтэл эрх баригчид VI цахилгаан станцын төслийг эхлүүлэхээр 400 тэрбум төгрөг төсөвлөсөн байна. Бараг 40 жил нэг станц барьж чадаагүй төр цоо шинэ төсөл эхлүүлээд хэрэгжүүлнэ гэхээр яг үлгэр шиг сонсогдож байгаа биз?
Түүнчлэн хэрэгждэггүй, дуусдаггүй төслүүдийн нэг болох 10 аймгийн дулааны станц төсөлд 152.6 тэрбумыг зарцуулахаар төсөвлөжээ. Аль 2018 оны төсөл шүү дээ.
Түүгээр зогсохгүй эрх баригчид маань Оюутолгойн ногдол ашгаараа тун өндөр төсөвтэй дотуур байрууд барихаар тооцсон байна. Тодруулбал, есөн ахлах сургуулийн дотуур байр барихад 154.2 тэрбум, бүсийн төрөлжсөн ахлах сургуулийн дотуур байранд 102.8 тэрбум зарцуулна. Дундажлаад үзвэл нэг дотуур байрыг 17 тэрбумаар барихаар байгаа юм.
Аан нээрэн, ногдол ашгаасаа 130 тэрбумаар төрийн байгууллагуудад тоног төхөөрөмж авч өгөхөөр бас тусгасан байна лээ.
Мөн Ховд аймагт арьс ширний, Баянхонгорт бордооны үйлдвэр, Өвөрхангайд тээвэр логистикийн төв барьж, Ногоон ухаалаг сургууль гэх төсөлд хэдэн арван тэрбумаар нь төсөвлөж, баян хүн шиг баярхаж сууна. Шинэ баян цээж өвчтэй, хур баян хууч өвчтэй гэж энэ.
Дээрээс нь бид нэг зүйлийг ойлгох хэрэгтэй. Оюутолгой компаниас бидэнд ерөөсөө 3 их наядыг өгөх шийдвэр гараагүй байгаа. Энэ талаар "Оюу Толгой" компанийн Гүйцэтгэх захирал С.Мөнхсүх "2027 онд ногдол ашиг хуваарилна. Ногдол ашиг хуваарилахын тулд сайн ажиллаж, ашигтай байх ёстой. Бид зээл төлөх байсан бүх мөнгөө хувьцаа эзэмшигчдэдээ ногдол ашгаар өгчихвөл зээл өгсөн талууд маань сэтгэл дундуур байх учраас зөвшилцөнө" гэснээс харвал ногдол ашиг өгөх нь өгөх ч хэзээ, хэдэн төгрөг өгөх нь тодорхойгүй байгаа юм.
Яг эл асуудлаар Үндэсний аудитын газраас "Уул уурхай болон төрийн өмчит компаниудын ногдол ашгийн орлого гол байр суурь эзэлж байгаа нь төсвийн гүйцэтгэлийн эрсдэлийг нэмэгдүүлэх, төсвийн тогтвортой байдал, зохистой удирдлагад эрсдэл учруулж болзошгүй" гэж дүгнэсэн байдаг.
Олдоогүй олзоо хувааж байгаа нь ч, олдсоноо гарын салаагаар урсгаж байгаа нь ч, айсуй сонгуулийн төлөө маргаашгүй мэт зүтгүүлж байгаа төсвийн асуудлыг дурдаад байвал олон хар толбо байна. Тийм ч учраас төсөв бол зөвхөн орлого, зарлагын тоон хүснэгт бус, орлого тасарсан үед ч төрийн санхүү тогтвортой байх эрсдэлийн төлөвлөгөө байх ёстой. Өргөн барьсан төсвийг Засгийн газраас хараат бусаар хэлэлцэж, батлах ёстой субьект бол Улсын Их Хурал. Харин түүнд нь хяналт, шаардлага тавих ёстой хүмүүс нь иргэд бид юм.
үй.
Гарын салаагаар урсгах зардал, эзэддээ очдоггүй хөнгөлөлттэй зээл, цалин, тэтгэврийн нэмэгдэл, бодит өртгөөс хэд дахин өсгөсөн хөрөнгө оруулалтаас болоод ирэх оны төсөв 43.6 их наяд болтлоо нэмэгдсэн юм.
Энэ нэмэгдэлд Оюутолгойн ногдол ашиг жин дарж байна. Ингэхдээ гурван их наядыг өгч магадгүй гэж төсөвлөөд хоёр их наядыг нь хөрөнгө оруулалтад зарцуулахаар тусгажээ. "Төрөөгүй хүүхдэд төмөр өлгий" гэдэг шиг байхгүй мөнгөөр барилга байшин барих гээд байгаа хэрэг.
Үүнийг товчхоноор ард түмний итгэлийг алдсан эрх баригчид ирэх сонгуулиудад бэлдсэн төсөв гэхэд хилсдэхгүй. Гэтэл бодит байдалд энэ оны төсвийн орлого нь бүрдээгүй, хэдэн их наядаар тасарчихсан байхад дараа жил нь төсвөө хэдэн арван их наядаар нэмээд байгааг үүлэн дээгүүр байшин барихтай адилтгаж болох юм.
Тэгвэл хэдүүлээ орж ирэх эсэх нь ч баттай биш Оюутолгойн ногдол ашгаар эрх баригчид юу хийх гээд байгаа талаар ярилцья.
Бид V цахилгаан станцын асуудлыг бараг 40 орчим жил ярьж байгаа. Гэтэл эрх баригчид VI цахилгаан станцын төслийг эхлүүлэхээр 400 тэрбум төгрөг төсөвлөсөн байна. Бараг 40 жил нэг станц барьж чадаагүй төр цоо шинэ төсөл эхлүүлээд хэрэгжүүлнэ гэхээр яг үлгэр шиг сонсогдож байгаа биз?
Түүнчлэн хэрэгждэггүй, дуусдаггүй төслүүдийн нэг болох 10 аймгийн дулааны станц төсөлд 152.6 тэрбумыг зарцуулахаар төсөвлөжээ. Аль 2018 оны төсөл шүү дээ.
Түүгээр зогсохгүй эрх баригчид маань Оюутолгойн ногдол ашгаараа тун өндөр төсөвтэй дотуур байрууд барихаар тооцсон байна. Тодруулбал, есөн ахлах сургуулийн дотуур байр барихад 154.2 тэрбум, бүсийн төрөлжсөн ахлах сургуулийн дотуур байранд 102.8 тэрбум зарцуулна. Дундажлаад үзвэл нэг дотуур байрыг 17 тэрбумаар барихаар байгаа юм.
Аан нээрэн, ногдол ашгаасаа 130 тэрбумаар төрийн байгууллагуудад тоног төхөөрөмж авч өгөхөөр бас тусгасан байна лээ.
Мөн Ховд аймагт арьс ширний, Баянхонгорт бордооны үйлдвэр, Өвөрхангайд тээвэр логистикийн төв барьж, Ногоон ухаалаг сургууль гэх төсөлд хэдэн арван тэрбумаар нь төсөвлөж, баян хүн шиг баярхаж сууна. Шинэ баян цээж өвчтэй, хур баян хууч өвчтэй гэж энэ.
Дээрээс нь бид нэг зүйлийг ойлгох хэрэгтэй. Оюутолгой компаниас бидэнд ерөөсөө 3 их наядыг өгөх шийдвэр гараагүй байгаа. Энэ талаар "Оюу Толгой" компанийн Гүйцэтгэх захирал С.Мөнхсүх "2027 онд ногдол ашиг хуваарилна. Ногдол ашиг хуваарилахын тулд сайн ажиллаж, ашигтай байх ёстой. Бид зээл төлөх байсан бүх мөнгөө хувьцаа эзэмшигчдэдээ ногдол ашгаар өгчихвөл зээл өгсөн талууд маань сэтгэл дундуур байх учраас зөвшилцөнө" гэснээс харвал ногдол ашиг өгөх нь өгөх ч хэзээ, хэдэн төгрөг өгөх нь тодорхойгүй байгаа юм.
Яг эл асуудлаар Үндэсний аудитын газраас "Уул уурхай болон төрийн өмчит компаниудын ногдол ашгийн орлого гол байр суурь эзэлж байгаа нь төсвийн гүйцэтгэлийн эрсдэлийг нэмэгдүүлэх, төсвийн тогтвортой байдал, зохистой удирдлагад эрсдэл учруулж болзошгүй" гэж дүгнэсэн байдаг.
Олдоогүй олзоо хувааж байгаа нь ч, олдсоноо гарын салаагаар урсгаж байгаа нь ч, айсуй сонгуулийн төлөө маргаашгүй мэт зүтгүүлж байгаа төсвийн асуудлыг дурдаад байвал олон хар толбо байна.
Тийм ч учраас төсөв бол зөвхөн орлого, зарлагын тоон хүснэгт бус, орлого тасарсан үед ч төрийн санхүү тогтвортой байх эрсдэлийн төлөвлөгөө байх ёстой. Өргөн барьсан төсвийг Засгийн газраас хараат бусаар хэлэлцэж, батлах ёстой субьект бол Улсын Их Хурал. Харин түүнд нь хяналт, шаардлага тавих ёстой хүмүүс нь иргэд бид юм.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна