Олимпийн наадмын эмэгтэйчүүдийн спорт гар бууны 25 метрийн дасгалын тогтоол буудлага өнөөдөр явагдлаа.
Тамирчид өнөөдөр 30 сум буудсан бөгөөд Ц.Анударь 287 оноогоор (93, 98, 96) 29-д, О.Гүндэгмаа 283 оноогоор (95, 95, 93) 38-д бичигдэж байна.
Эхний 30 суманд Сербийн З.Арунович 296 оноогоор тэргүүлсэн бол Грекийн А.Крокаки (294), Болгарын А.Костадинова (293) нар удаалж байна.
Тамирчид маргааш түргэн буудлагад 30 сум тавьсны дараа шилдэг найм нь финалд шалгарч цааш өрсөлдөх юм. Маргааш урьдчилсан шат 08.00 цагаас эхлэх бол финалын буудлага 13.00 цагт эхэлнэ.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна