З.Номинзул: Монгол орныхоо үүх түүхийг дэлхийд сурталчилсандаа туйлын таатай байна

Х.Есү
13 цаг 0 минутын өмнө

"Miss Universe" тэмцээнд эх орноо төлөөлөн оролцсон З.Номинзул сошиал хуудсаараа дамжуулан сэтгэгдлээ илэрхийлжээ. 

Тэрбээр, 

"Дэлхийн хамгийн том миссийн тэмцээн болох Miss Universe тэмцээнд энэ жил эх орноо төлөөлөн 127 орны охид бүсгүйчүүдтэй Мексик улсын Мехико хотод 20 хоногийн турш гоо сайхан, зүрх сэтгэл, идэвх зүтгэл, оюун ухаан, хариуцлагатай байдал, харилцаа хандлага гээд бүхий л талаараа өрсөлдлөө. Тухайн улсыг төлөөлөн оролцож байгаа оролцогчоор нь тэр улсыг дүгнэдэг учраас бүх сэтгэл зүрх, хүч чадлаа дайчлан Монгол орныхоо үүх түүхийг дэлхийд сурталчилсандаа туйлын таатай байна. 

Миссийн тэмцээн бол зөвхөн хөөрхөн сайхан гадаад төрхөө дүгнэдэггүй сэтгэл зүрх, дотоод гоо сайхны тэмцээн юм.

May be an image of 1 person and text

Мексикт амьдардаг үзэж дэмжихээр ирсэн Монголчууд болоод тултал дэмжсэн бүх Монголчууддаа, Булган нутгийнхандаа маш их баярлалаа. Та бүхний минь дэмжлэг намайг хурцалж, хичээх ёстойг маань сануулж, өөртөө итгэхэд тусалсан юм шүү. Монголчууд эвтэй байхдаа хүчтэй гэдэг үгийг жинхэнэ утгаар нь мэдэрлээ. Энэ бол зөвхөн эхлэл цаашдаа өшөө олон боломж, хүч сорьсон сорилтуудтай тулгарахад бэлэн байна. Бүгдэд нь хайртай шүү" гэжээ. 

May be an image of 2 people and text



Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 66.181.161.178
    10 цагийн өмнө

    Ялгарч байсан шүү орон орны миссүүд дотроос цаанаа л нэг донжтой үзэсгэлэнтэй биеэ авч яваа байдал зэрэг нь баяр хүргэе дүү.Ганцхан юм захья ээдээ нэртэй төртэй залуухан явахад чамайг хэрэглэх гарууд олон болно битгий хэрэглүүлээрэй энийг л хатуу санаж яв би бол чамайг нээг их хэрэглэчий гэсэн бодол алга харин дэмжинээ ядаж байхад хөөрхөн юмаа чи

    Хариулах