Б.Дэлгэрсайхан​: Богд уулыг өнөө маргаашгүй ухах гээгүй байна

Х.Есү
9 цаг 21 минутын өмнө

Зам тээврийн сайд Б.Дэлгэрсайханаас Богд уулыг нүхлэх асуудлаар тодрууллаа. 

Б.Дэлгэрсайхан: "Олон улсын үнээр нь зураг төслийн тендер зарлагдсан. Байгаль орчны судалгаа давхар хийгдэж байгаа. Бид нар үүнийг чинь өнөө маргаашгүй ухах гээгүй байна. Маш нарийвчилсан судалгаа хийнэ. 

Гадуур улсын төсвийн гуравны нэгийг нүхэнд зарцуулах гээд байна гэсэн пи ар яваад байна. Үүнд их харамсаж байна. Энэ төслийг хэрэгжүүлэх дээрээ тулах юм бол ард иргэдээсээ санал асуулга авна. 

Төсвийн тодотгол дээр 50 тэрбум төгрөг тавигдсан. Тэр нь юу вэ гэхээр гүүр, тунел, LRT гээд олон төсөл дээр тавигдсан мөнгө байхгүй юу. Энэ мөнгө ганц ууланд нүх гаргахад зарцуулах мөнгө биш. Эхэлж бид ТЭЗҮ-ээ хийнэ" гэлээ. 





Сэтгэгдэл (3)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 66.181.180.163
    5 цагийн өмнө

    Gants uuland nuh gargah ... Zevuun helj bn shuu

    Хариулах
  • 178.174.229.45
    5 цагийн өмнө

    1 MUU ULSAA ZARSAN LUIVARCHIN ARDIIN NAMIIN MUU GULUG DUNJINGARAV HAIRHAND MIN HALDVAL CHAMAIG UR UDAMAAR CHINSUIRUULNE DEE

    Хариулах
  • 111.65.45.187
    7 цагийн өмнө

    ТЭЗҮ гдг ЗГ,сайд дарга нарын Олон зуун Тэрбум хулгайлдаг арга.Дараа нь барихгүй байсан ч хамаагүй хэдэн цаас овоолоод идчихчихдэг.Барихгүй бол ТЭЗҮ гдг хогын цаасаар яах юм.Лалар хулгайч дээрэмчидэээ

    Хариулах