Хэнтий аймаг, Цэнхэрмандал сум 3 дугаар багийн “Бор хужрын даваа” гэдэг газар /аймгийн төвөөс баруун хойд зүгт 150 км, сумын төвөөс баруун зүгт 5 км/ 2 автомашин мөргөлдөж, автомашины төмөр хийцэд 3 хүн хавчуулагдсан тухай дуудлагыг 11.17-ны өдрийн 14:20 цагт хүлээн авчээ.
Тус аймгийн Онцгой байдлын газрын Жаргалтхаан сум дахь Эрэн хайх, аврах бүлгийн алба хаагчдыг очиход Улаанбаатар хотоос Дорнод аймгийн чиглэлд зорчиж явсан иргэн Н-ийн “Toyota Prius-20” загварын суудлын автомашин, Сүхбаатар аймгаас Улаанбаатар хотын чиглэлд зорчиж явсан иргэн Д-ийн “Nissan X-Trail” загварын 2 зорчигчтой суудлын автомашинтай мөргөлдөж, автомашины төмөр хийцэд иргэн Н /20 настай, эрэгтэй/, Д /35 настай, эмэгтэй/, /38 настай, эрэгтэй/ нар хавчуулагдсан байжээ.
Машины төмөр хийцэд хавчуулагдсан байсан иргэдийг эсэн мэнд гаргаж, Цэнхэрмандал сумын Эрүүл мэндийн төвийн их эмчид хүлээлгэн өгсөн байна.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна