Гурил, талхны үнэтэй холбоотой хяналт шалгалтын ажил үргэлжилж байна

2020 оны 09 сарын 15

ШӨХТГ-ын дарга Б.Бат-Эрдэнэ гурил үйлдвэрлэгч, тариалан эрхлэгчдийн төлөөлөлтэй уулзлаа. Уулзалтад “Алтан тариа” ХХК, “Милл хаус” ХХК, Монголын тариаланчдын үндэсний холбоо зэрэг байгууллагуудын төлөөлөл оролцсон байна.

Улсын хэмжээнд гурил үйлдвэрлэгч 10 орчим аж ахуйн нэгж идэвхитэй үйл ажиллагаа явуулж байна. Өнөөдрийн байдлаар “Алтан тариа” компани гурилын үнээ 30-330 төгрөгөөр нэмсэн нь хяналт шалгалтаар тогтоогдсон. Энэ нь ижил төстэй үйл ажиллагаа явуулдаг аж ахуй нэгжүүдээс өрсөлдөөний тэгш бус байдал алдагдаж байна гэх гомдол гаргах шалтгаан болж байна.

Иймээс бодит байдал дээр гурилны үнэ нэмэгдэх шалтгаан байгаа эсэхийг тодруулахаар гурил үйлдвэрлэгч, тариалан эрхлэгчид, мэргэжлийн холбоодын төлөөллийг оролцуулсан хамтарсан ажлын хэсэг гаргаж, тариан талбайд ажиллахаар боллоо.

Ингэснээр тариалан эрхлэгчид гурил үйлдвэрлэгч ААН-үүдэд улаан буудайгаа хэдэн төгрөгөөр борлуулж, түүхий эдийн нөөц, үнэтэй холбоотой нарийвчилсан судалгааны дүн гарна.

Энэ долоо хоногт  ШӨХТГ-аас гурил, талхны үнэтэй холбоотой нэгдсэн дүгнэлтээ Засгийн газарт танилцуулах юм байна. ШӨХТГ-ын тухайд чиг үүргийнхээ дагуу нэг талдаа хэрэглэгчийн эрх, нөгөө талдаа аж ахуйн нэгжүүдийн эрх ашгийг хамгаалах чиглэлд анхааран ажиллаж байна. Гурил, талхны үнэтэй холбоотой хяналт шалгалтын ажил үргэлжилж байгаа бөгөөд нэг ч компани, ААН-үүдэд торгууль ногдуулаагүй байгаа аж.

Эх сурвалж: ШӨХТГ

Сэтгэгдэл (0)
love
haha
wow
angry
sad
Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.