Х.Нямбаатар: Хөнгөн гэмт хэрэг үйлдсэн хүмүүст цахилгаан бугуйвч, зүүлгэж зорчих эрхийг хязгаарлана

2020 оны 09 сарын 16

Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар Засгийн газрын хуралдаанаар хэлэлцсэн асуудалтай холбогдуулж мэдээлэл хийлээ. Тэрээр, “Хөнгөн гэмт хэрэг үйлдсэн хүмүүст 2021 оноос цахилгаан бугуйвч зүүлгэж, зорчих эрхийг хязгаарлах шийтгэл оногдуулна. Энэ бугуйвчийг тухайн хүний байршлийг тогтооход ашиглана. Дотроо цахилгаан ялтаснуудтай. Хэрэв бугуйвчийг таслах, хүчээр тайлахыг оролдвол хорих ялтай. Гар утасны сүлжээ барьж байгаа газруудад шүүхээс энэ ялыг оногдуулна” хэмээн мэдэгдлээ. 

Сэтгэгдэл (1)
love
haha
wow
angry
sad
Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
2020 оны 09 сарын 17
192.82.76.24
Зочин

Яанаа манай хүн амын тал нь цахилгаан бугуйвч зүүчихвэл. Ийм төвшинд ойртож байгаа шүү. Аягүй бол түүгээрээ гоёх юм болох байлгүй.