Чингэлтэй дүүрэг, Бүгд Найрамдах Солонгос улсын Инчон хотын Ёнсү дүүрэгтэй 2016 оноос эхлэн найрсаг хамтын ажиллагаагаа эхлүүлсэн.
Энэ хүрээнд оюутан, сурагч солилцооны хөтөлбөрийг амжилттай хэд хэдэн удаа хэрэгжүүлж байв. Цар тахлын улмаас түр тасалдсан хоёр дүүргийн найрсаг хамтын ажиллагаа дахин сэргэж, дүүргийн Засаг даргын санаачилгаар “Сурагч солилцоо-2024 хөтөлбөр"-ийн санамж бичгийг зурсан.
Хамтын ажиллагааны хүрээнд БНСУ-ын Инчон хотын Ёнсү дүүрэгт дүүргийн ерөнхий боловсролын сургуулиудын 12 дугаар ангийн 19 сурагч "Сурагч солилцоо" хөтөлбөрт хамрагдлаа.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна