Дэвид Кэмерон Британи, Төв Азийн улсуудын харилцааны “Шинэ эрин үе”-ийг нээж чадах уу


Британийн Гадаад хэргийн сайд Дэвид Кэмерон Төв Азийн зургаан улсад хийх айлчлалаа өнгөрсөн даваа гарагт Тажикистанаас эхлүүлээд байна. Тэрбээр тус улсын Ерөнхийлөгч Эмомали Рахмонтой уулзахдаа бүс нутгийн улс орнуудын тусгаар тогтнолыг тууштай дэмжихээ илэрхийлж, энэ чиглэлээр авах арга хэмжээ нь улсын хувьд анхаарлын төвд байгаа болохыг батлан илэрхийлжээ. Түүнчлэн, бүхий л талаар хамтарч ажиллахад нээлттэй гэдгээ баталсан байна.

Д.Кэмерон тус бүс нутагт хийх айлчлалаараа Их Британи-Төв Азийн харилцааны "шинэ эрин"-ийг эхлүүлэх арга замыг хайх талаар Британийн Гадаад харилцааны яамны албан ёсны цахим хуудаст мэдээлсэн юм. 

Тэрбээр Төв Азийн Тажикистан, Киргизстан, Узбекистан, Туркменистан, Казахстан, Монгол улсуудад айлчлах юм.

Манай улсын хувьд, тэрбээр газрын ховор элементийн тээвэрлэлтийн чиглэлээр хамтарч ажиллах санамж бичиг байгуулах бөгөөд энэ асуудлыг БНХАУ, ОХУ-ын хэвлэлүүд сүүлийн үед бичих болсон талаар бид өмнө нь мэдээлж байсан билээ.



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна