Б.Жавхлан: Хөгжлийн банк одоогоор зээл өгөх боломжгүй байна


Сангийн сайд Б.Жавхлан Засгийн газрын хуралдааны шийдвэрийг танилцуулж байна. 

Сангийн яамнаас өнөөдөр Засгийн газрын хуралд хэд хэдэн санал орууллаа. Төрийн банк болон Хөгжлийн банкны чиг үүргийг шинэчилнэ. Цаашид бага орлоготой хэсгийг бойжуулах, нийгмийн дундаж давхаргыг тэлэх алсын хараанд Төрийн банк хувь нэмрээ оруулна. Ингэснээр тус банкнаас үзүүлдэг үйлчилгээний цар хүрээ тэлж, нийгмийн тодорхой хэсэгт хүрч үйлчилнэ гэсэн үг юм.  Төрөөс Төрийн банканд тусалж дэмжинэ. 

Манай улс 1-1.3 сая төгрөгийн орлоготой өрхийг дундаж давхарга гэж үзнэ. Машин, байрны зээлээ төлчихдөг, хадгаламжтай өрхүүдийг олон улсын жишгээр дундаж давхаргынхан гэж нэрлэдэг байна. Бид цаашид дундаж давхарга бойжуулах хэрэгтэй.

Өнөөдрийг хүртэл Хөгжлийн банк том хэмжээний зээл олгосоор ирсэн ч одоогийн байдлаар үйл ажиллагаа нь саатаад байгаа аж. Тодруулбал, энэ оны нэгдүгээр сараас хойш тус банк нэг ч зээл олгоогүй байна. Банкны нийт зээлийн үлдэгдэл 3 их наяд төгрөг байгаагаас 1 их наяд төгрөг нь чанаргүй зээл болжээ. Иймд шинэ зээл өгөх чадамжгүй байгаа талаар тайлбарлалаа. Мөн банк татан буугдах хэмжээнд хүрч болзошгүй учир хяналт шалгалт хийж байгаа байна. 



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна