Хөвсгөл аймагт дельта вирусийн 11 тохиолдол илэрлээ

Өчигдөр 18 цаг 16 минут

Хөвсгөл аймагт дельта вирусийн 11 тохиолдол илэрлээ хэмээн тус аймгийн Эрүүл мэндийн газраас мэдээллээ. 

Тодруулбал, тус аймгийн Эрүүл мэндийн газрын дарга М.Үүрийнбаярын мэдээлснээр Хөвсгөл аймгаас Улаанбаатар хотруу ПСР шинжилгээний 31 сорьц хүргүүлжээ. Үүний 14 сорьц нь шинжилгээнд орж, 11-ээс нь дельта вирус илэрчээ.

Одоогийн байдлаар тус аймагт нийт 22 дельтавирусийн тохиолдол илрээд байгаа юм.



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна