Том оврын ачааны автомашины ачаа нурж, химийн бодис асгарчээ


Дорноговь аймгийн Замын-Үүд сумын 3 дугаар багийн “Оптын зам” гэдэг газар автозамын зорчих хэсэгт том оврын ачааны автомашины ачаа нурж, химийн бодис асгарсан тухай дуудлагыг Онцгой байдлын алба  энэ 29-ний өдрийн 16:36 цагт хүлээн авсан байна. 

Улмаар аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 17 дугаар анги, тус сум дахь Сум дундын Цагдаагийн хэлтсийн алба хаагчид, Замын-Үүд дэх Гаалийн газар, аймгийн Мэргэжлийн хяналтын газрын ажилтнууд 6 км замыг туулан 16:45 цагт очиход БНХАУ-ын хилийн боомтоос  Гаалийн хяналтын бүсийн чиглэлд арьс ширний үйлдвэрт ашиглагдах 6 нэр төрлийн 8 сав баглаа, боодолтой химийн бодис ачиж явсан иргэн А-гийн жолоодож явсан SX4254 загварын том оврын ачааны автомашины ачаа нурсан байсан бөгөөд ачааг шилжүүлэн ачжээ.



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна