Онцгой байдлын алба хаагчид 12 иргэний амь насыг авран хамгаалжээ

Х.Есү
36 минутын өмнө

Улсын хэмжээнд өнгөрсөн долоо хоногт (2026.10.12-2026.10.18) нийслэлийн 8 дүүрэг, 20 аймгийн 54 суманд аюулт үзэгдэл, ослын 129 удаагийн дуудлага бүртгэгдсэн байна. 

Дуудлагын дагуу төв, орон нутгийн Онцгой байдлын байгууллагын алба хаагчид үүрэг гүйцэтгэж, 12 иргэний амь насыг авран хамгаалж, тусламж үйлчилгээ үзүүлж, утаажилтын бүсээс 6 иргэнийг гаргалаа. Нийт дуудлагын 85 нь обьектын гал түймэр, 3 нь ой, хээрийн түймэр, нэг нь газар хөдлөлт, 40 нь хүний үйл ажиллагаатай холбоотой ослын дуудлага байна.



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна