О.Амгаланбаатар: Оюутолгойн ногдол ашгийг иргэдэд өгөх хэрэгтэй

Х.Есү
46 минутын өмнө

Оюутолгойн ногдол ашигтай холбоотой асуудлаар УИХ-ын гишүүн О.Амгаланбаатараас тодрууллаа. 

Тэрбээр, "Оюутолгойн ногдол ашгийг төр рүү авна гээд байх шиг байна. Тавантолгой нүүрсний асуудал ямар юм боллоо. Яг тийм л зүйл болно. Иргэдээс асуугаад иргэд өөрсдөө авъя гэж байгаа бол өгсөн нь л дээр, би бол ийм байр суурьтай байна. 

Яг одоо бензин шатахууны үнийн өсөлт ямар байна. Түүнийг дагаад өргөн хэрэглээний барааны үнийн өсөлт хэрээс хэтэрсэн байна. Иргэдийн гар дээр мөнгө байхгүй, юмны үнэ өсчихсөн үед ногдол ашгаа иргэддээ өгөх нь зөв. 

Зарим нь мөнгө тараагаад инфляц өснө гээд янз бүрийн байр суурь илэрхийлж байх шиг байна. Яг үнэнээ хэлэхэд иргэдийн гар дээр мөнгө байхгүй болчхоод байна шүү дээ" гэлээ. 




Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна