Айл өрхүүдийн ойролцоо орж ирсэн дөрвөн баавгайг аюулгүй болгож агнажээ

Х.Есү
35 минутын өмнө

Өнгөрсөн 24 цагийн хугацаанд хүрэн баавгайтай холбоотой нийт 16 удаагийн дуудлага мэдээлэл бүртгэгдсэн байна.

Үүнээс: 
-Нийслэлд: Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрт-2 дуудлага, мэдээлэл,

-Орон нутагт: Увс аймаг-1, Хөвсгөл аймаг-10, Хэнтий аймаг-2, Завхан аймаг-1 буюу нийт 5 аймаг, нийслэлийн нутаг дэвсгэрт нийт 16 удаагийн дуудлага, мэдээлэл бүртгэгдсэн байна.

Улсын хэмжээнд суурьшлын бүсэд айл өрхүүдийн ойролцоо орж ирсэн дөрвөн баавгайг аюулгүй болгож агнасан, хоёр баавгайг үргээж, суурьшлын бүсээс гаргаж мод руу явуулж, аюулгүй болгосон, зургаан дуудлага мэдээллийн дагуу орон нутгийн шуурхай баг эрэн хайх ажиллагаа явуулсан.

Эдгээрээс нийслэл болон орон нутагт бүртгэгдсэн дөрвөн дуудлага мэдээлэл батлагдаагүй байна.



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна