ЭМЯ: Сүүлийн 24 цагт 3416 тохиолдол бүртгэгдэж, 14 хүн нас барлаа


Сүүлийн 24 цагийн хугацаанд шинээр 3416 хүнээс  халдвар илэрлээ. Үүнээс Улаанбаатар хотод 1896, орон нутагт 1518, зөөвөрлөгдсөн 2 тохиолдол бүртгэгджээ. Ингэснээр нийт бүртгэгдсэн тохиолдол 283,956 болж нэмэгдэв.

Мөн хугацаанд 6,120 иргэн эдгэрч, эмнэлгийн болон гэрийн ажиглалтаас гарчээ.

Харин коронавируст халдварын улмаас 21-80 гаруй насны 14 хүн нас барсан харамсалтай мэдээлэл байна. Өнөөдрийн байдлаар уг өвчний хүндрэлээр нийтдээ 1,073 хүн эндээд байна.

Эмнэлэгт хэвтэн эмчлүүлж буй иргэдийн биеийн байдлыг үнэлбэл:

  • Хөнгөн – 12,156
  • Хүндэвтэр- 6,965
  • Хүнд – 2,027
  • Маш хүнд – 376 хүн байна.


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна