Энхсаран сувилалыг бүрэн хааж, шалгалтын ажлыг эхлүүлжээ

2020 оны 11 сарын 16

УОК-ын даргын шуурхай хуралдаан боллоо. Өнөөдрийн хуралдаанаар Ерөнхий сайд болон Шадар сайдаас өгсөн чиглэлийн дагуу Энхсаран сувилалд эрүү үүсгэж шалгах ажлын явцыг хэлэлцсэн байна. 

Засгийн газрын Хэвлэл мэдээллийн албаны дарга Ц.Ганзориг энэ талаар Ерөнхий сайд У.Хүрэлсүх болон Шадар сайд Я.Содбаатар нараас өгсөн чиглэлийн дагуу Энхсаран сувилалд тусгаарлалтын дэг журам, хууль зөрчигдсөн эсэхийг шалгах ажлын явцыг хэлэлцсэн гэв.

Мөн ОБЕГ-ын дарга Г.Ариунбуян "Анх цар тахал гарч байх үед УОК тусгаарлах байрны зориулалттайгаар ашиглах байруудыг сонгох үед нисэх буудалтай хамгийн ойр гэдэг үндэслэлээр 3 дугаар сард сонгож байсан. Сүүлийн саруудад тус сувилалд тусгаарлалтын журам зөрчиж байна гэсэн санал гомдол ирсэнтэй холбогдуулан шалгалт явуулж эхэлсэн. Мөн энэ сарын 10-нд тус сувиллын үйл ажиллагааг зогсоогоод байна. Энхсаран сувилалыг хаасан бөгөөд тэнд тусгаарлагдаж байсан 81 иргэнийг, тухайн газар ажиллаж байсан 17 ажилтныг өөр газар шилжүүлсэн. Эдгээр иргэдийн тусгаарлалтын хугацаа дууссан ч өөр зочид буудал руу тусгаарласан учир дахин шинжилгээ авч сөрөг гарсны дараа гэрийн ажиглалт руу гаргана. Энхсаран сувилалд гарсан халдварын голомт 3 дугаар байрнаас гарсан" гэв. 

Олон улсын ачаа тээврийн жолооч, 29 настай Д "Энхсаран" сувилалд тусгаарлагдаад гарсны дөрөв хоногийн дараа коронавирусийн халдвар илэрсэн. Мөн тус сувилалын эмч, ажилчид болон тусгаарлагдаж байсан 40 гаруй хүнээс халдвар илэрсэн талаар Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан хэлсэн.

Тодруулбал, “Энхсаран” сувилалын хоол, хүнсний ажилтан, үйлчлэгч тэргүүтэй хүмүүс коронавирусийн халдвар авч, ХӨСҮТ-д хэвтэн эмчлүүлж байгаа юм. 

Сэтгэгдэл (3)
love
haha
wow
angry
sad
Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
2020 оны 11 сарын 17
192.82.71.56
Зочин

Жинхэнэ мэргэжлийн ёс зүй гэдэг үргэлж үр өгөөжөө өгч байдаг гэж сонсож байсан. Хариуцсан ажлаа хариуцлагатай, сэтгэл зүрхээ зориулаад хийдэг бол ч байдал өөр л бна даа.

2020 оны 11 сарын 17
192.82.71.56
Зочин

Ажил хариуцсан албан тушаалтнууд нь чи зүгээр тусгаарлалтаас гарч бно гээд гаргаж байхад тэр жолооч хүү (ер нь хэн ч гэсэн ) ашгүй гээд л гарна.

2020 оны 11 сарын 16
70.180.185.122
zochin

estoi hariutslaggui gazer baina, darga ni Ulsiin Ontsgoi Komissiin ajil geed heneggui tsarailj bsan sh dee. Uureg hariutslagaa busdad tohood uuruu buruugui yum shig bsan udirdlagad mash hatuu arga hemjee aaah heregtei. Buhel buten uls ornii ayulgui baidald ontsgoi ayul uchruulsan shuu!!!!