Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Киргизстаны нийслэл Бишкект болж буй ШХАБ-ын гишүүн орнуудын Ерөнхий сайд нарын зөвлөлийн 22 дугаар хуралдааны хүрээнд өчигдөр БНХАУ-ын Төрийн зөвлөлийн Ерөнхий сайд Ли Цянтай уулзалт хэлэлцээр хийжээ. Уулзалтын үеэр БНХАУ-ын гүйцэтгэх засаглалын тэргүүн Ли Цян “Бүрэн эрх, тусгаар тогтнол, нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдлаа хамгаалахад нь Монгол Улсад тууштай дэмжлэг үзүүлэхэд Хятад улс бэлэн байна” мэдэгджээ.
“Хоёр тал өөр өөрсдийн язгуур ашиг сонирхол болон анхаарал хандуулж буй томоохон асуудлаар харилцан ойлголцож, тууштай дэмжихийг” тэрээр уриалсан талаар english.news.cn цахим хуудаст өнөөдөр мэдээлэв.
Хариуд нь Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Монгол Улс нэг Хятадын зарчмыг тууштай баримталж, Хятадын дотоод хэрэгт хөндлөнгөөс оролцохыг дэмжихгүй гэдгээ илэрхийлжээ.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
202.21.107.51
Yag yuu gej oilgoh ve Uneedriin burden erh, tusgaar togtnol,nutag devsger maani busdiin demjleg harahaargui buren buten baigaa bus uu
Хариулах