Б.Жаргалан: Засгийн газар сайд нарынхаа тоог бууруул. Иргэдийн орлогыг бодитоор хамгаалах төлөвлөгөө ЗГ-т байна уу

Zuv.mn
1 цаг 7 минутын өмнө

УИХ дахь АН-ын бүлгээс 4/11 ээлжит мэдээллийн цагаараа үнийн өсөлт, эдийн засгийн нөхцөл байдлын асуудлаар мэдээлэл хийлээ.

УИХ-ын гишүүн Б.Жаргалан "Инфляц 13 хувь, хүнсний инфляц 24  хувьд хүрлээ. Шатахууны үнийн өсөлтөөс шалтгаалан цаашид инфляцыг дараагийн давлагаа үүсэх, эдийн засагт шок үзүүлэхүйц эрсдэлтэй байна. Төсвийн алдагдал 2.1 их наяд. Энэ бол жилийн эцсийн биш хагас жилийн үзүүлэлт.  Засгийн газар өдөр хоногийг аргацаасан, гал унтраах байдлаар биш цогц бодлого хэрэгжүүлэх шаардлагатай. Засгийн газарт ийм зүрх зориг байна уу. Иргэдийн орлогыг бодитоор хамгаалах төлөвлөгөө байна уу. Энэ бүх асуудлаа УИХ-аар яаралтай хэлэлцэх шаардлагатай. Иймд ээлжит бус чуулган зарлаж бодлогын түвшинд авч үзэх нь зүйтэй гэж үзэж байна. Ээлжит бус чуулганаар төсвийн тодотголыг хэлэлцэж, үрэлгэн зардлуудыг танах ёстой. Засгийн газар сайд нарынхаа тоог бууруул" гэв.




Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна