Бог малын мялзан өвчний тархалтыг бууруулахад малчдын хариуцлага чухал байна

Zuv.mn
2023/03/09

Өнөөдрийн байдлаар зургаан аймгийн 17 суманд энэ өвчний гаралт хэвээр байна. Ялангуяа зарим суманд голомт их байгаа нь хариуцлагагүй байдалтай холбоотой гэж Мал эмнэлгийн ерөнхий газрын Мал амьтны эрүүл мэндийг хамгаалах газрын дарга н.Тунгалаг хэлж байна.

Бог малын мялзан өвчин голомтолж гарсан айл гурван жилдээ малаа зарж борлуулах ёсгүй байдаг.

Хариуцлагагүй байдлаасаа болоод өөртөө болон ойр тойрныхоо малчин өрхөд ихээхэн хохирол учруулах магадлалтай. Тиймээс мялзан өвчин голомтолж гарсан сумдын малчдад хорио цээрийн дэглэмээ сайтар барихыг анхаарууллаа.



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна