Нийтийн тээврийн шинэ маршрутыг Хотын дарга Х.Нямбаатар танилцууллаа.
Х.Нямбаатар: "Нийтийн тээврээр зорчих тарифыг шинэчилнэ. Нэг хүн өдөрт нэг л удаа мөнгө төлөөд дөрвөн удаа зорчих тогтолцоотой болно. Харин үнэгүй үйлчлүүлдэг буюу ахмадууд, хөгжлийн бэрхшээлтэй иргэд, оюутан, хүүхдүүд өөрсдийн салбарын картаа авч заавал уншуулна. Өөр өөрсдийн үнэмлэхээр өдөрт 4 удаа үнэгүй зорчино. Би ахмад настан гээд үнэмлэхгүй зорчихгүй. Орон нутгаас нийслэлд ирсэн ахмад настнууд заавал автобусны картаар зорчино.
2024 онд дахин 600 автобус авна. Эдгээр автобусыг орон нутгийн болон хувийн өмчит ААН-үүдэд өгөхгүй. Эрээнээс ирж байгаа 35 автобусыг өнөө орой хүлээн авна. Зорчигч А цэгээс Б цэг рүү ямар автобусанд сууж явахыг зөвлөх, хиймэл оюун ухаан бүхий аппликэйшн бүтээж байна. Иргэдэд хялбар байна. Одоо нэг удаа зорчиход 500 төгрөг байна. Ахмад настнууд, оюутнууд, сурагчид өдөрт 4 удаа зорчихдоо үнэгүй. Үүнд цагийн хязгаар тавихгүй. Харин тав дахь удаа зорчих бол төлбөртэй.
Нэгдүгээр сарын 20-ноос нийтийн тээврийн зургаан чиглэл шинээр нэмэгдэнэ.
-М:1 Таваншар-Офицеруудын ордон
-М:2 Зунжин-Сүхбаатарын талбай
-М:3 Нисэх-Сүхбаатарын талбай
-М:4 Гэмтлийн эмнэлэг-3,4-р хороолол-Шархад
-М:5 Ботаник-Нарны зам-Нарантуул-10-р хороолол
-М:6 ТЭЦ3-Баянмонгол-Шинэ 100 айл гэсэн зургаан чиглэл
Хотын гол гудамжуудаар нийт 6 чиглэлд 375 автобус зорчих бөгөөд автобус хүлээлгийн хугацаа 1-2 минут байна. Мөн 6-р сарын 1-нээс өмнө 5 шарын төмөр замын гармыг автозамаас салгах ажил дуусна. Тээврийн хэрэгслүүд нүхэн гарцаар явдаг болсноор энэ хэсгийн ачаалал буурна" гэлээ.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
66.181.181.20
Ajil ger bul amraltaa taaruulj baihtun
Хариулах