ЦХХХ-ны дэд сайд Ж.Эрхэмбаатар өөрийгөө шалгуулахаар АТГ-т ханджээ

С.Гандэлгэр
2024/01/03

Нүүрс тээврийн компанитай хүнтэй ЦХХХ-ны дэд сайд Ж.Эрхэмбаатар хамтарсан компанитай буюу нэгдмэл ашиг сонирхолтой гэдгийг Нүүрсний сонсголоор зарлагдсан. ХЗДХ-ийн сайд, Хянан шалгах түр хорооны дарга Б.Энхбаяр ч энэ талаар "Шинжээчээс тодруулав. Нүүрс тээврийн компанитай хүнтэй Цахим харилцаа, холбооны дэд сайд Ж.Эрхэмбаатар нь хамтарсан компанитай буюу нэгдмэл ашиг сонирхолтой гэдгийг дараахь нотлох баримтаар нотолж шинжээч сонсголд танилцуулсан байна." хэмээж байсан юм.  Тэгвэл ЦХХХ-ны дэд сайд Ж.Эрхэмбаатар өнөөдөр /2024.01.03/ энэ талаараа мэдээлэл хийлээ. Ингэхдээ тэр өөрийгөө нүүрсний хэрэгт холбогдолгүй, үүнийгээ батлахын тулд АТГ-т өөрийгөө шалгуулахаар хандсан гэдгээ илэрхийлсэн юм. 



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна