УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаанаар Хөрөнгө оруулалтын тухай хуулийн төслийг /Засгийн газар 2023.06.23-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/ хэлэлцэж байна.
Энэ үеэр УИХ-ын гишүүн Х.Болорчулуун “Хөрөнгө оруулалтыг хэн ч дэмжинэ. Гэхдээ энэ оруулж ирж байгаа хууль бол учир дутагдалтай байна. Нэгд, хөрөнгө оруулалтын босго алга байна. 100,000 ам.доллар байсныг 50,000 болгох гэж үзээд бөөн юм болсон. Энэ хуульд босго алга байгаа нь болгоомжлол төрүүлж байна. 10 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулсан хүнд тогтворжуулалтын гэрчилгээ өгөх юм байна. Энэ бага мөнгө, гаднын хүн монгол хүнээс илүү хөнгөлөлт авдаг байж таарахгүй” гэв.
Ч.Хүрэлбаатар сайд “Хөрөнгө оруулалтад босго тавьдаг 24-хөн улс байгаа. Африкийн улсууд байгаа. Энэ улс орныг хөгжүүлмээр байна, Х.Болорчулуун сайд аа. “Компани байгуулахын тулд 100,000 ам.доллар шилжүүлдэг. Тэрийг шилжүүлэх гэхээр гэхээр данс нээж өгдөггүй байхгүй юу. Тэгээд түр данс гэж нээж өгсөн. Гэтэл тэрийг нь авлига, мөнгө угаалт, терроризмтой тэмцэх хүрээнд тэр дансыг нь хаагаад хаячихсан. Энэ нь ч зөв. Хөрөнгө оруулагчид өөрсдөө ярьж байна. “Компани байгуулахгүйгээр мөнгө шилжүүлэх боломжгүй. Хүн гуйгаад шилжүүлэхээр залилуулах гээд байна” гэдэг асуудал тавьдаг. Энэ асуудлыг л шийдэж байгаа юм” гэв.
Х.Болорчулуун гишүүн харин Монгол Улс онцлогтой учир босго байх нь зөв гэсэн байр суурин дээрээ хатуу зогсов.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
202.55.188.106
Болорчулууны зөв. Хүрэлбаатар манай улсыг африкийн араас оруулахнээ.
Хариулах66.181.179.71
Гадаадын иргэн орж ирсэн хилийн штамбтай мөн харьаллын цагдаад бүртгэл хийлгэсэн тохиолдолд банкны данстай байх эрх олгочиж болдоггүй л юм байхдаа заавал хөрөнгө оруулагч энэ тэр цол өгөөд оршин суух энэ тэр зөвшөөрөл ямар хэрэг бнаа өөрөө хүсэлт гаргавал зохих хуулиараа шийднэ л биз
Хариулах103.57.92.253
Болорчулуун аа Битгий бууж өг таны болгоомжлол маш зөв шүү Ямарч эдийн засгийн, ажлын байрны эсвэл шинэ технологи, бүтээгдэхүүний шалгаруулах үзүүлэлт байхгүй бол жирийн нэг аятай л хөрөнгө оруулагч гэж ойлгогдоно шүү тэмц тэмц
Хариулах