Л.Оюун-Эрдэнийн Засгийн газрын гурван жилийн ой энэ сард тохионо. Түүний бүрдүүлсэн танхим дээрх хугацаанд хийж хэрэгжүүлсэн ажлынхаа тайланг энэ сарын 26-нд тавих юм.
Л.Оюун-Эрдэнийн Засгийн газар энэ гурван жилд "Шинэ сэргэлтийн бодлого" урт хугацааны хөгжлийн бодлогын хүрээнд авлигатай тэмцэх, төрд нүүрлэсэн хулгай луйварыг илчлэх, тогтолцооны өөрчлөлт, төсвийн реформ хийх, агаарын тээврийг либералчлах гээд чамлахааргүй ажлуудыг хийж бүтээжээ. Цаашдаа хэн Засгийн газрыг толгойлох, хэн төрийн эрх мэдлийг хэрэгжүүлэхээс үл хамааран "ажилласаар байх" тогтолцоо үлдээхийг чармайж ажилласан байна.
Тодруулбал, өнгөрсөн хугацаанд төрийн тогтолцоонд олон жил бугшсан авлигыг илчлэхээс гадна төрийн мэдээллийг ил тод болгож, энэ төрлийн гэмт хэрэг дахиж гарахгүй байх нөхцлийг бүрдүүлэхийг чармайжээ. Бид энэ удаа Л.Оюун-Эрдэнийн Засгийн газар авлига, хулгайтай тэмцэх хүрээнд ямар ажил хийснийг тоймлон хүргэж байна.
Хулгай нүүрлэсэн "Эрдэнэс Тавантолгой" ХК-д онцгой дэглэм тогтоож, БЭТ томилов
2022 оны аравдугаар сард Засгийн газар хуралдаж ЭТТ ХК-д зургаан сарын хугацаатай онцгой дэглэм тогтоож, Сангийн яамны ТНБД Ж.Ганбатыг Засгийн газрын онцгой бүрэн эрхт төлөөлөгчөөр томилон, компанийн үйл ажиллагаа, удирдлага зохион байгуулалтыг сайжруулж, орлого нэмэгдүүлэх үүрэг өгсөн юм.
БЭТ томилогдсоноор компанийн үйл ажиллагаа жигдэрч, орлого нэмэгдсэн. Компанийн талбайгаас нүүрс дутсан асуудал шийдэгдэж, нүүрсээ биржээр дамжуулсан тогтмол өндөр үнээр худалдаалдаг болсон нь өмнөх хаалттай хаалганы цаана үйлдэгддэг байсан хулгай үгүй болж, нээлттэй ил тод болох эхлэл нь тавигдсан юм.
Түүнчлэн ЭТТ ХК-д үүссэн байсан өр төлбөрийг барагдуулж, ашигтай ажиллах нөхцөл бүрдүүлж, 2023 онд гэхэд 32.8 сая тонн нүүрс борлуулан улсын төсөвт 2.7 их наяд төгрөгийн татвар хураамж төвлөрүүлсэн байна. Гадаад валютын нөөц 4.9 тэрбум ам.долларт хүрч, түүхэн дээд үзүүлэлтдээ хүрэхэд ч "ЭТТ" ХК гол үүрэг гүйцэтгэсэн юм.
"ЭТТ" ХК ашигтай ажилласны үр дүнд Засгийн газар цалин тэтгэвэр нэмэх зорилгоор төсөв тодотголоо
Нүүрсний худалдааг ил болгосноор 2022, 2023 төсвийн орлого нэлээд сайжирсан. 2023 эхний хагасын эдийн засгийн өсөлт 6.1 хувьтай гарсан. Мөн төсвийн сахилга бат сайжирч, төсвийн орлого нэмэгдсэн. Улмаар 2023 оны улсын төсвийг тодотгож, тэтгэврийн зөрүүг арилгаж, цалин, тэтгэвэр нэмэгдүүлэв.
"Эрдэнэт"-ийн 49 хувь, "Дарханы төмөрлөгийн үйлдвэр", "Хөтөлийн цемент шохой"-н луйврын схемийг илчилж, төрийн мэдэлд буцааж авав
Л.Оюун-Эрдэнийн ЗГ "Эрдэнэт үйлдвэр" ТӨХК-ийн ОХУ-ын эзэмших 49 хувийг хууль бусаар худалдаж авсан, “Монголиан коппер корпрейшн” ХХК-д давуу байдал бий болгосон, “Дархан төмөрлөгийн үйлдвэр” ТӨХК-ийн хөрөнгө оруулалтын болон концессын гэрээг байгуулахдаа “Кью Эс Си” ХХК-д давуу байдал бий болгосон, “Хөтөлийн Цемент шохой” ТӨХК-ийг хэт үнэгүйдүүлэн хувьчилсан луйврын схемийг илчилсэн.
Улмаар Л.Оюун-Эрдэнийн ЗГ “Эрдэнэт” үйлдвэрийн 49 хувийг төрийн мөнгөөр луйвардаж хувьд шилжүүлсэн алдааг залруулж, төрийн мэдэлд буцааж авсан. Үр дүнд нь тус үйлдвэр энэ онд түүхэндээ анх удаа 1,8 их наяд төгрөгийг улсын төсөвт төвлөрүүлсэн байна. Мөн цар тахлын үеэр айл өрхүүдийн цалигаан дулаан, усны төлбөрийг Төрийн өмчийн “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ, “Эрдэнэс Тавантолгой” хувьцаат компаниуд даасан юм.
Давуу байдалтайгаар төрд ашиггүй концессын гэрээ байгуулсан гэх Дарханы төмөрлөгийн үйлдвэрийг ч төрд буцаан авсан. Хэт үнэгүйдүүлэн хувьчилсан гэх Хөтөлийн цемент шохойг ч төрд буцаан авсан. Энэ нь өнөөдөр улс орны эдийн засагт эерэгээр нөлөөлж, орон нутгийн иргэдэд үр өгөөчөө өгч эхэлсэн.
Авлигатай тэмцэх 5Ш ажиллагаа
Монгол Улс 2023 оныг “Авлигатай тэмцэх жил” болгон зарласан. Гүйцэтгэх засаглал авлигатай тэмцэх ажиллагааг түүхэндээ анх удаа манлайлж, “5Ш” ажиллагааг зарлан хэрэгжүүлж эхлэв. Тэр нь “Шүгэл”, “Шүүр”, “Шувуу”, “Шилжүүлэн авах”, “Шил” ажиллагаа юм.
Авлигын гэмт хэргийн талаар шүгэл үлээх байдлыг эрчимжүүлэх зорилгоор шүгэл үлээх хууль эрх зүйн орчныг бүрдүүлж, шүгэл үлээх сэдлийг бий болгохоор Засгийн газар ажиллаж эхэлсэн нь том эхлэл байлаа. Мөн улс төрд нөлөө бүхий болон нийтийн албанд ажиллаж байгаа этгээд орлогоосоо давсан хэрэглээтэй байх, авлига албан тушаалын гэмт хэрэгт холбогдсон этгээдийг нийтийн албанаас “шүүрдэх” ажиллагаа. Эх орноосоо оргон зайлсан авлига албан тушаалын хэрэгтнүүдийг нутагт нь буцаан, гэм буруутай эсэхийг нь тогтоох, Оффшор бүсэд нуун дарагдуулсан хөрөнгийг илрүүлэн авчрах, төрийн мэдээллийг нээлттэй болгох зэрэг авлигын эсрэг зоригтой алхам хийв.
"Хөгжлийн банк"-ны чанаргүй зээлүүдийг олон нийтэд зарлаж, Бондын үлдэгдэл төлбөрийг төлж баарагдуулав
Л.Оюун-Эрдэнийн бас нэгэн тэмцэл нь Хөгжлийн банкаас зээл авсан улс төрчид, түүний хамаарал бүхий этгээдүүдтэй хийх тэмцэл байлаа. Улс төрчдийн гар дүрсэн их хэмжээний мөнгө яригдсан асуудал байсан учраас Ерөнхий сайд олон нийтэд хандан Хөгжлийн банкны асуудал шийдэгдэнэ гэдэгт битгий эргэлзээрэй. Төрийн ордон дотор хүчгүйдэх юм бол иргэддээ хандана гэж байв. Хууль шүүхийн байгууллагуудыг ч шаардлагатай гэсэн бүх мэдээллээр хангаж ажиллана гэдгээ илэрхийлж байв.
Хөгжлийн банкны хэрэгтэй холбогдуулан УИХ-аас Хянан шалгах түр хороо байгуулагдаж, нотлох баримтыг шинжлэн судлах сонсгол зохион байгуулагдсан. ЗГ, УИХ, Хууль хяналтын байгууллагуудын идэвхтэй ажиллагааны дүнд чанаргүй зээлүүд эргэн төлөгдөж, бондуудын өр төлбөрийг хугацаанд нь төлөх боломж нээгдсэн юм.
Монгол Улсын загсийн газар Евро бондын 500 сая, Самурай бондын 200 сая ам.долларыг төлж барагдуулсан нь хулгай луйвартай тэмцсэний үр дүн гэхэд хилсдэхгүй биз.
"Нүүрсний хулгай"
Монгол Улсын ДНБ-тэй тэмцэх хэмжээний нүүрсний хулгай хэмээн хамгийн анх Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ шүгэл үлээж байв. Үүнийг илчилснээр намынхантайгаа ч, улс төрд том байр суурь эзэлдэг улс төрчидтэй ч "байлдах" хэрэг гарсан нь бодит үнэн.
"Шилэн" ажиллагаа
Засгийн газрын өнгөрсөн гурван жилийн хугацаанд хамгийн сайн хэрэгжсэн ажлуудын нэг бол цахим засаглал. Энэ хүрээнд ЦХХХ-ны яамыг байгуулж, төрд байгаа бүхий л мэдээллүүдийг нээлттэй болгосон. Ингэснээр ЗГ-ын тусгай сангуудын мэдээллүүд ил болж, төрийн хулгай шат шатандаа байгаагийн нэгэн жишээг үзүүлсэн юм. Эрүүл мэндийг дэмжих сан, Боловсролын зээлийн сан, ЖДҮ-г хөгжүүлэх сан, ХАА-г дэмжих сан гэх мэт олон олон сангуудаас төрийн албан тушаалтнууд, улс төрчид, улс төрд хамаарал бүхий этгээдүүд гар дүрсэн нь тодорхой болсон юм. Үүний хамгийн том жишээ бол БЗС юм. Энэ сангаас зээл авч гадаадад суралцсан, зээлээ төлөөгүй, тэглүүлсэн этгээдүүдийн олонх нь улс төрд хамааралтай байгаа нь нийгмийн дургүйцлийг хүргэсэн юм.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
139.5.217.253
Дэмжиж байна
Хариулах118.173.161.214
Amjilt
Хариулах118.173.161.214
Demjij bn
Хариулах