А.Адъяасүрэн: Ч.Хүрэлбаатар сайд аа та Хөрөнгө оруулалтын тухай хуулиа татчих

Х.Есү
2024/01/11

УИХ-ын намрын нэгдсэн чуулганы ээлжит хуралдаанаар Хөрөнгө оруулалтын тухай хуулийн төслийг хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцэж байна.

Энэ үеэр УИХ-ын гишүүн А.Адъяасүрэн байр сууриа илэрхийлжээ. 

Тэрбээр, "Гадаадын хөрөнгө оруулалтыг дэмжихгүй байна гэж үгийг минь битгий гуйвуулаарай. Монгол хүн газар нутагтаа эзэн байх тухай би ярих гэж байна. Хөрөнгө оруулалтыг босгогүй болгож байгаа нь хөрөнгө оруулах биш, мөнгөгүй гадаад хүнийг оруулж газраа өгөх далд санаа агуулсан ийм хууль оруулж ирж байгаа миний бие харамсаж байна. 

АНУ-д гадаадын хөрөнгө оруулалтын статус авахын тулд 800 мянган ам.долларын босго тавьдаг. Босгоо намасгахгүй бол хөрөнгө оруулалт хийхгүй гэсэн гадаадын нэг ч бизнес байхгүй. Манайд томоохон хөрөнгө оруулалт орж ирэхгүй байгаагийн шалтгаан нь юу юм. Хамгийн том шалтгаан нь хууль эрх зүйн орчин тогтворгүй байгаа шүү дээ.

Хууль байнга өөрчлөгдөж байдаг энэ эрсдлийг чинь тооцож гадаадын хөрөнгө оруулагчид орж ирэхгүй байгаа юм. Энэ хуульд сүүлийн 10 жилийн хугацаанд 11 удаа өөрчлөлт оруулсан байна. Ч.Хүрэлбаатарын хууль батлагдлаа гэхэд хөрөнгө оруулагчид орж ирэх үү. 

Юундаа эгдүүцээд байгаа юм та нар. Би үгээ хэлэх эрхтэй. Ийм хууль оруулж ирчхээд байхад юундаа эгдүүцээд байгаа юм, ямар ашиг сонирхол байна. Монголын малчид малаа хариулах газаргүй болж байна. Гаднын хөрөнгө оруулагч гээд нэг нөхөр монголын малчдыг малынх нь бэлчээрээс хөөх эрсдэл үүсч байна. Ч.Хүрэлбаатар сайд аа та Хөрөнгө оруулалтын тухай хуулиа татчих" гэлээ.



Сэтгэгдэл (2)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 202.126.94.110
    2024/01/12

    100 САЯЫН БОСГО АВЧ ХАЯДАГ БОЛ ЖИНХЭНЭ АЮУЛ ТИЙМЭЭС Л ЭХ ОРНОО ГЭСЭН МОНГОЛ ХҮН БҮР ЭНЭ ХУУЛИЙН ТӨСЛИЙГ ЭСЭРГҮҮЦЭЖ ТАТУУЛАХ ЁСТОЙ

    Хариулах
  • 103.57.92.253
    2024/01/11

    Гишүүнээ та Баттулга юунд нь болдог юм бэ Эр болохоор нь уу, эсвэл мөнгө төгрөг үү, цаадах чинь унтарч яваа дахиж мандахгүй од шүү дээ

    Хариулах