Б.Чимидийн нэрэмжит шагналыг Н.Лүндэндоржид хүртээлээ

Х.Батсайхан
2024/01/12

Монгол Улсын Их Хурлаас олгодог төр, нийгмийн зүтгэлтэн, Хөдөлмөрийн баатар, Ардын багш, Гавьяат хуульч, доктор, профессор Б.Чимидийн нэрэмжит шагналыг энэ жил ШЕЗ-ийн дарга асан Н.Лүндэндоржид хүртээжээ.

Түүнд “Үндсэн хуульт ёсны үнэт зүйл, баримтлалыг олон нийтэд таниулан сурталчлах, түгээн дэлгэрүүлэх,Үндсэн хуулийн эрх зүйн салбарын хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулж, Монгол Улсын Үндсэн хуульд шинжлэх ухааны тайлбар мэдээлэл туурвисан” гэдэг үндэслэлээр уг шагналыг олгосон байна.

2014 оноос эхлэн Үндсэн хуулийн өдрийг тохиолдуулан олгодог болсон уг шагналыг өнгөрсөн онд Хууль зүйн шинжлэх ухааны доктор, профессор Ч.Энхбаатар тэргүүтэй эрдэмтдийн баг хүртэж байв.

Энэ жил Үндсэн хууль баталсан өдөр амралтын өдөр тохиосонтой холбоотойгоор шагналыг өнөөдөр гадуулав.  



Сэтгэгдэл (5)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 103.212.119.80
    2024/01/14

    АЛУУРЧИН , ЛУЙВАРЧИН

    Хариулах
  • 202.55.188.102
    2024/01/14

    Лүндэндоржид хийсэн сайн зүйлд нь Чимидийн нэрэмжит шагналыг монголын төр олгодосон. Одоо жирэмсэн эмэгтэйг согтуугаар дайрч алсан хэрэгт нь ял шийтгэл оноо.

    Хариулах
  • 103.212.118.202
    2024/01/13

    монгол улс үгүй монгол улс ч гэж дээ хэсэг хүмүүс гэх үү дээ энэ хүнд ямар их өртэй юм бэ.

    Хариулах
  • 103.212.117.251
    2024/01/12

    жирэмсэн эмэгтэй алсан алуурчин шагнуулаад л , , ,

    Хариулах
  • 103.57.95.23
    2024/01/12

    Согтуу алуурчинд

    Хариулах