УИХ-ын Намрын чуулганы өнөөдрийн хуралдаан Төрийн ордонд үргэлжилж байна. Яг одоо Монгол Улсын Ерөнхийлөгчөөс санал болгосон, зарим улсад суугаа Элчин сайдыг эгүүлэн татах, шинээр томилох асуудлыг хэлэлцэж байна.
Гишүүд шинээр томилогдох Элчин сайд, Байнгын төлөөлөгч нараас УИХ-ын гишүүд асуулт асууж, хариулт авч дууслаа.
Хамгийн сүүлд Д.Ганбат гишүүн “Гадаад өсөж, маш өндөр боловсрол эзэмшсэн нэг үе гарч ирж байна. Тэд тухайн улсдаа эрхээ эдлэхийн тулд иргэншлийг нь авдаг. Энэ шинэ үеийг Монгол Улс ашиглахын тулд давхар иргэншлийг хүлээн зөвшөөрч болох уу” гэж асуусан.
Түүний асуултад НҮБ-д суух Байнгын төлөөлөгчөөр томилогдохоор нэр дэвшсэн Н.Анхбаяр “ГХЯ-ны Төрийн нарийн бичгийн даргын хувиар хариулъя. Таны ярьж байгаа асуудал АНУ-д бодитой гарч ирээд байна. Одоо гол нь, монголчууд Харъяатын тухай хуульдаа өөрчлөлт оруулж, хоёрдмол иргэншлийг хүлээн зөвшөөрөх үү, үгүй юу гэдэг асуудлаар бид судалгаа хийж байгаа. АНУ-д монгол цэцэг, эхээс төрсөн хүүхэд хөрсний зарчмаар АНУ-ын иргэн гэж тооцогдож байгаа ч Монгол Улсын иргэн л гэж тооцогдож байгаа.
Таны хэлсэн хүрээнд хууль боловсруулахад зарчмын хувьд болохгүй юм байхгүй. Гол нь тухайн хүнийг амьдарч байгаа улс орных нь Гадаадын иргэдийн тухай хуультай маш сайн уялдуулж, амьдарч байгаа ул орон болон Монгол Улсад эдлэх эрхийг нь зохих ёсоор эдлүүлэх өнцгөөс нь нэлээд сайн судлах ёстой гэсэн байр суурьтай байна. Татварын асуудал, цэргийн үүрэгтний асуудал, сонгуулийн эрхийн асуудал гээд судлах ёстой олон асуудал бий. Эдгээр асуудлыг судалж байгаа, судалгаа нэлээд амжилттай явж байгаа” гэж хариулав.
Хурал завсарлаж, 14.00 цагаас санал хураахаар болов.
Сануулахад, УИХ Монгол Улсын Ерөнхийлөгчөөс санал болгосон, зарим улсад суугаа Элчин сайдыг эгүүлэн татах, шинээр томилох асуудлыг хэлэлцэж байгаа. Ерөнхийлөгчөөс БНСУ-д суух Элчин сайдаар С.Сүхболдыг, Польшид суух Элчин сайдаар Г.Байгальмааг, Шведэд суух Элчин сайдаар Цэрэндоржийн Мөнх-Өлзийг, Монгол Улсаас НҮБ-д суух байнгын төлөөлөгчөөр Н.Анхбаярыг томилуулах санал гаргасныг өмнө нь Аюулгүй байдал, Гадаад бодлогын байнгын хороогоор хэлэлцэж, дэмжсэн юм.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
202.126.88.142
Хүний чимэг ухаан хүмүүжил боловсрол
Хариулах