М.Оюунчимэг, Н.Батсүмбэрэл нарын Ж.Сүхбаатарыг “ОГЦРУУЛАХ АЖИЛЛАГАА" буюу ЧД-ийн МАН-ын даргын төлөөх "ЗОДООН"

Zuv.mn
2024/01/19

2024 оны УИХ-ын сонгууль болоход хэдхэн сар үлдээд байна. Гишүүдийн тоо, сонгуулийн томсгосон тойргоос шалтгаалан улс төрийн намууд хаа хаанаа хөдөлгөөн ихтэй байна.

Аливаа сонгуульд тухайн бүсийн намын дарга маш чухал нөлөөтэй. Дүүрэгт бол дүүргээ ахлан сонгуульд оролцоно, нийслэл, дүүргийн ИТХ-д хэн нэр дэвшихийг шийдэх том албан тушаал юм.

Тэгвэл Чингэлтэй дүүргийн МАН дотроо нэлээд талцал хуваагдалтай байгаа бололтой. Томчууд нь хоорондоо толхилцож, дүүргийнхээ МАН-ын хорооны дарга Ж.Сүхбаатарыг хүртэл албан тушаалаас огцруулах талаар ярилцаад эхэлжээ.

2020 оны УИХ, орон нутгийн сонгуульд Чингэлтэй дүүргийн МАН-ын хороог УИХ-ын гишүүн, ХНХ-ын сайд асан Т.Аюурсайхан удирдан орсон. Улмаар Т.Аюурсайхан нүүрсний асуудалд нэр холбогдож, түүний орыг Ж.Сүхбаатар залган авсан юм.

Тэгвэл 2023 оны гуравдугаар сард дүүргийн намын даргаар томилогдсон Ж.Сүхбаатар мөн л “ногоон автобусны” гэж нэршсэн эрүүгийн хэрэгт холбогдсон бөгөөд “Хазайсан дээр нь түлхэж”, дүүргийн нэр дэвшүүлэлтэд нөлөөгөө тогтоох сонирхолтой хүмүүс ч гарч иржээ.  

Чингэлтэй дүүргийн МАН-ын хорооны зарим гишүүд түүнийг огцруулах хөдөлгөөн өрнүүлээд байгаа бөгөөд МАН-ын хяналтын ерөнхий хороонд ногоон автобусыг хуучин гэдгийг мэдсээр байж дүүргийн МАН-ын гишүүдээр шинэ хэмээн магтуулж яриулсан дүүргийн МАН-ын хорооны албан тушаалтнуудыг огцруулахыг шаардан албан бичиг өгсөн байна.

Намын шат шатны албан тушаалтнуудыг огцруулах хөдөлгөөнийг УИХ-ын гишүүн М.Оюунчимэг, ЧД-ийн засаг дарга Н.Батсүмбэрэл нар аль аль нь дэмжиж байгаа гэнэ. Учир нь Ж.Сүхбаатар ажлаа хүлээлгэн өгснөөр дээрх хоёр улс төрчийн аль нэг нь дүүргийн МАН-ын дарга болох өндөр магадлалтай байгаа талаар эх сурвалж мэдээллээ.

Ямартай ч Чингэлтэй дүүргийн МАН-ын хороо дотроо хагаралдаж, шинэ даргатай болж магадгүй нөхцөл байдал үүсчээ. УИХ-ын гишүүн М.Оюунчимэг, ЧД-ийн засаг дарга Н.Батсүмбэрэл нар түүний оронд яригдаж байгаа бөгөөд намын дарга Ж.Сүхбаатарыг үүрэгт ажлаас нь огцруулсны дараа дээрх улс төрчдийн дунд ширүүн “тулаан” өрнөх магадлалтай байна

 



Сэтгэгдэл (4)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 103.212.118.195
    2024/02/03

    Оюунчимэг гишүүн ховны үүр уурхай шүгэлсэн муу ерын хүүхэн. Энэ хүүхэн л хутган үймүүлсэн байх

    Хариулах
  • 103.212.117.89
    2024/01/20

    Залуучууд нь дээр дээ. Юун цавчаа ногоон

    Хариулах
  • 202.55.188.40
    2024/01/20

    Zodolduul taarna

    Хариулах
  • 59.153.115.190
    2024/01/19

    Batsumberlel g sain shalga

    Хариулах