Өнгөрсөн шөнө Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо, Дүнжингарав худалдааны төвийн өмнөх автозамын уулзвар дээр болсон осол, түүнээс үүдэлтэйгээр бий болсон дэлбэрэлт, гал түймэрт эрдэнэт хүмүүсийн амь нас эрсдэн, олон иргэн эрүүл мэнд, эд хөрөнгөөрөө хохирсон харамсалтай хэрэг гарлаа.
Үүссэн нөхцөл байдалтай холбоотойгоор ослын хор уршгийг арилгах, тусламж үзүүлэх, сэргээн босгох хойшлуулшгүй арга хэмжээ авах ажлыг Нийслэлийн онцгой комисс, нийслэлийн нутгийн захиргааны холбогдох байгууллагууд зохион байгуулж, бүрэн бүрэлдэхүүнээрээ ажиллаж байна. Иймд 2024.01.25-ны өдөр хуралдахаар байсан Нийслэлийн ИТХ-ын ээлжит XXI хуралдааныг түр хойшлуулах захирамжийг Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Ж.Батбаясгалан гаргасан байна.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
66.181.182.136
Ардчилсан намд асуудал байсаан харин ардын намын үед асуудал гамшигийн хэмжээнд хүртэлээ завхарлаа Ардчилсан нам Элбэгдорж Сайханбилэг тэргүүтэнгүүдээс болсон 24 онд ардчилсан намд ахиж нэг итгэл үзүүлэх хэрэгтэй яг С,Зоригийн үйл хэрэгийг хэрэгжүүлэх түүний заасан замаар явуулах нь чухал бна яг тэр замаар шүү түүнээс биш Элбэгдорж шиг хуурамч амьтанаар толгойгоо хийлгэж болохгүй тэр цагт улс хот ард түмэн маань нуруу тэнгэр айх аюулгүй сайхан амьдрах байх нийтээрээ баяжиж сайхан амьдранаа өө тийм би лав Нямбаатарт огт итгэхгүй тэр хотыг удирдаж чадахгүй хотын иргэд даргаа өөрсөдөө сонгох сайхан мөч удахгүй байх
Хариулах59.153.86.88
Хурал ихэдвэл ажил муугийнх
Хариулах