Засгийн газар өнөөдөр хуралдаж, УОК-ын санал, шийдвэрийг хэлэлцэнэ.
Тодруулбал, Баянзүрх дүүргийн 26 дугаар хороонд болсон дэлбэрэлтийн улмаас үүссэн нөхцөл байдалтай холбоотой асуудлын талаар УОК-оос гаргасан шийдвэрийг хэлэлцэх юм байна. УОК-оос албан ёсны дүгнэлт гартал иргэдийн байр орон сууцыг цаг алдалгүй засварлаж хэвийн байдалд нь оруулах, энэ хугацаанд айлуудын нөхцөл байдлыг дордуулахгүйгээр түрээсийн байранд байршуулах, төлбөрийг төлж барагдуулах зэрэг арга хэмжээ авах ажлын хэсэг байгуулахаар болсон юм.
Уг шийдвэрийг өнөөдөр Засгийн газрын хуралдаанд танилцуулах бөгөөд шаардлагатай зардлыг Засгийн газрын нөөц хөрөнгөөс гаргах тухай хэлэлцэнэ.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна