2024 оны УИХ-ын сонгуулиар 126 гишүүн сонгогдоно. Тэдний 48 гишүүн нь жагсаалтаар буюу намын саналаар сонгогдоно. Улс төрийн томоохон хүчний хувьд АН, МАН дээрх 48-ын 30-ийг буюу тус бүр 15 суудал дор хаяж авах боломжтой.
Өөрөөр хэлбэл дээрх хоёр намын жагсаалтын эхний 15-д бичигдсэн л бол УИХ-ын гишүүн болох нь бараг л тодорхой юм. 2012 оны кэйсээс авч үзвэл, АН, МАН тус тус 20 суудал авах ч боломж харагдана.
Тэгвэл хэнтэй ч өрсөлдөхгүйгээр УИХ-ын гишүүний бүлээн сандалд суух суудлын төлөөх өрсөлдөөн, наймаа тохироо хөшигний ард яваад эхэлжээ.
Пропорциональ тогтолцооны үед жагсаалтад бичигдсэн улс төрчид нь намынхаа нэр хүндийг өсгөдөг. УИХ энэ тогтолцоог оруулж ирэхдээ нийгмийн салбар бүрийн төлөөлөл УИХ-д орж ирж, эрх ашгаа хамгаалах ёстой гэсэн пи ар хийсэн. Тиймээс иргэдийн толгойд салбар бүрийн шилдгүүдээс бүрдсэн төгс 48 төсөөлөгдчихсөн байгаа.
Гэтэл бодит байдал дээр тойрогт ямар ч “шаанс”-гүй нэр муутай улстөрчдийн бай нь жагсаалт болдог сул тал ч бий. Өөрөөр хэлбэл, аль ч нам нь сюрприз барина. Угаасаа тэгдэг. Жижиг намуудын эхний хоёр, том намуудын эхний 15-д ч юм уу иймэрхүү тогтолцооны сул талууд орж ирэх нь тодорхой.
Тэгэхээр, тухайн нам энэ хоёр хүчин зүйлийн алийг нь илүү барих вэ гэдгээс жагсаалтынх нь өнгө тодорно гэсэн үг. Ямартай ч яг одоогийн байдлаар Ардчилсан намын жагсаалтаа бүрдүүлэх дүр зураг иймэрхүү гарч байна.
МоАХ голлож, бусад нь уралцах Ардчилсан нам
Ардчилсан намын хувьд зонхилох фракцууд нь жагсаалтад том нөлөөтэй оролцоно. Одоо Ардчилсан намд хүчтэй байгаа дөрвөн фракц бий. МОАХ, Нэг Монгол, G Block, Шонхор гэсэн фракцууд намын дотоод наймаа тохироо, албан тушаалын томилгоонд оролцож байгаа гэхэд болно. Өнгөрсөн оны сүүлээс явагдсан АЭХ, АЗХ, Нийслэлийн АН зэрэг бүтцийн сонгуулиуд бол нэр дэвшүүлэлт дээр хэн нь илүү эрх мэдэлтэй оролцож, өөрийн хүмүүсийг байршуулах вэ гэдэг өрсөлдөөн байсан. Энэ өрсөлдөөнд МоАХ бусдаасаа давуу яваа.
Х.Баттулгаар удирдуулсан МОАХ алхам, алхмаар АН дахь нөлөөгөө тэлсээр л байгаа. Нийслэлийн АН, орон нутгийн намын зарим бүтэц, АЗХ зэрэг бүтцийн байгууллагуудыг МОАХ авсан. Мөн 21 аймаг, есөн дүүрэгт нэгжтэй. Том лидер, хүчтэй фракц учраас жагсаалт, тойргуудад МОАХ зонхилох магадлалтай. Нөгөө талаар ҮБХ-д цөөнх гэдэг сул тал тэдэнд бий.
"Нэг Монгол" бол одоо байгаа Н.Ганибал, Ц.Туваан, О.Цогтгэрэл, С.Одонтуяа тэргүүтэй УИХ-ын гишүүд дээрээ тулгуурлан боссон фракц юм. МОАН, Анчин, Хангарьд, Морьтон зэрэг фракцуудын нэгдэл. Тэр утгаараа МОАХ-ын араас орохоор хүчтэй фракц гэхэд хилсдэхгүй. ҮБХ-ны олонх учраас 2024 оны УИХ-ын сонгуулийн нэр дэвшилтэд том байр суурь эзлэх нь тодорхой, МОАХ-оос ч илүү суудал авах магадлал бий.
G-Block бол Од, Олуулаа, Монде, МҮДН гэх мэт фракцуудын нэгдэл. Л.Гантөмөр сонгогддог ҮБХ-ны хурал дээр нэгдсэн фракц гэхэд болно. С.Баярцогт толгойлж байгаа. Бас л нам доторх хүчтэй фракц. ҮБХ-нд Нэг Монголын араас орохоор олон ҮБХ-ны гишүүдтэй. Тэр нь ч нэр дэвшилтэд нөлөөлөх биз.
Шонхор буюу АН-ын дарга асан С.Эрдэнийн фракц бол дээрх гурваасаа хамаагүй хүч султай байж болох ч, намын шат, шатны нэгжид тодорхой байр суурь эзэлж байгаа гэдэг утгаараа нэр дэвшилтэд тодорхой хэмжээнд нөлөөлөх биз.
Намын дарга ямар бодлого барих вэ ?
Л.Гантөмөр Ардчилсан намын даргын хувьд жагсаалтад бодлого боловсруулах чадамжтай улс төрчдийг оруулах сонирхолтой байгаа. Нөгөө талаас намдаа том нөлөөтэй фракцуудын төлөөллийг хангах шаардлага үүсэх нь дамжиггүй. Жагсаал эцэслэгдээгүй ч ерөнхийдөө жагсаалтын эхэнд доор дурдсан хүмүүс яригдаж байна. Дэс дарааллын хувьд хэн нь хаана байрлах нь одоогийн байдлаар тодорхойгүй байгаа юм.
- АН-ын дарга Л.Гантөмөр
Намын дарга Л.Гантөмөр өөрөө Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн тойрогт дэвших сонирхолтой байгаа ч сонгууль дөхөх үед бодлоо өөрчлөн жагсаалтад бичигдэх маш өндөр магадлалтай.
- АН-ын туршлагатай, эмэгтэй улс төрч С.Одонтуяа /Нэг Монгол/
- АЭХ-ны тэргүүн дэд Ерөнхийлөгч Д.Оюунцэцэг /Нэг Монгол/
- Хууль зүйн үндэсний хүрээлэнгийн захирал асан Х.Номингэрэл /Нэг Монгол/
- АН-ын дэд дарга Ч.Өнөрбаяр /Gblock(Олуулаа)/
- ХЗДХ-ийн сайд асан Х.Тэмүүжин /Gblock(Монде)/
- АЭХ-ны Ерөнхийлөгч Б.Жаргалан /Gblock(МҮДН)/
- АН-ын дэд дарга Ж.Баярмаа /Gblock(Од)/
- Эмэгтэй бизнес эрхлэгч Б.Пунсалмаа /М-Ойл/
- Эмэгтэй бизнес эрхлэгч П.Батчимэг /АПУ/
- ХЭГ-ын дарга асан П.Нүрзэд /МОАХ/
- ЕТГ-ын дарга асан Ө.Шижир /МОАХ/
- АЗХ-ны Ерөнхийлөгч Б.Ган-Очир /МОАХ/
- Казак түмний төлөөлөл Б.Бейсэн /Нэг Монгол/ эсвэл Ш.Жандос /МОАХ/
- Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн төлөөлөл Ж.Баясгалан
Жагсаалтын эрэмбийг 1:1 харьцаагаар эрэгтэй эмэгтэй гэж сөөлжлүүлнэ. Өөрөөр хэлбэл жагсаалтад байгаа 48 нэрсийн 24 нь эмэгтэй, 24 нь эрэгтэй байна гэсэн үг. Энэ нь үеийн үед тэгш эрхтэй ч тэгш боломж хүртэж байгаагүй эмэгтэйчүүдэд нэн ээлтэй сонгууль болно гэсэн үг. Дээрх жагсаалтыг харахад л 2024 оны Парламент маш олон эмэгтэй улс төрчидтэй болно гэсэн үг.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
66.181.187.54
Нам байгаа цагт хэн ч гарсан адилхан хөгжихгүй хулгай хийнэ. Хэзээ сонгуулийн тогтолцоо өөрчлөгдөж Монгол Улс хөгжих юм болоо.Тэр болтол Африкийн өлсгөнд нэрвэгдсэн улс шиг болох вий.
Хариулах66.181.189.21
нам харахгүй хүн нь зөв байвал хэнийг ч байсан зурнаа
Хариулах59.153.112.29
эд нарч дээ.2024 онд ман ан намд өгч болохгүй
Хариулах202.9.40.13
Ganboldiin Gantuya gadaad hariltsaanii yamnd bugsuuruu ajild orson ynhan
Хариулах202.131.238.26
Сайн ах Тэмүүжингээс өөр олигтой амьтан байхгүй юм шив дээ. Ийм жагсаалтаар сонгуульд орвол ялагдах юм байна дөө.
Хариулах66.181.187.54
Тэмүүжин олиггүй ээ.Сарангэрэлийн ардах Мафи ч байх магадлалтай.
66.181.180.245
Тэмүжин г бүр 1 ээр орулах юмсан! АН д түүний толгой хэрэгтэй!
43.228.129.162
ТЭМҮҮЖИНГ ШУУД ДЭМЖИНЭЭ
Хариулах