Өнөөдөр засгийн газар хуралдахгүй

Х.Есү
2024/02/07

Засгийн газрын ээлжит хуралдаан долоо хоног бүрийн лхагва гарагт хуралддаг. 

Харин өнөөдөр хуралдахгүй хэмээн засгийн газрын хэрэг эрхлэх газраас мэдэгдлээ. Учир нь сайд нар хөдөө орон нутгуудаар томилолтоор ажиллаж байгаа юм. 

Өнгөрсөн долоо хоногийн хуралдаанаар "ЭТТ" ХК-ийн 1072 ширхэг хувьцааны 2022 оны ногдол ашгийг тараах шийдвэр гаргасан. Харин 2023 оны ногдол ашиг болох 286 мянган төгрөгийг дөрөвдүгээр сараас тараах төлөвтэй байна. 



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна