Сар шинийн баяр дөхсөнтэй холбоотойгоор нийслэлд хөл хөдөлгөөн ихсэж, сүүлийн хэд хоног замын түгжрэл огцом нэмэгдээд байна.
Үүнээс болж хувь, хувьсгалын ажлаа амжуулах гэсэн иргэд зам дээр ихэнх цагаа түгжирч өнгөрүүлж байна. Хаашаа ч гараад харж болохоор эмгэнэлтэй энэ дүр зургийг нэг л хүн харж, анзаарахгүй яваад байгаа бололтой юм.
Түгжрэлийг “Би шийднэ ээ” гээд сайд болж байсан Б.Дэлгэрсайхан нь нэг харахад орон нутгаар шагнал тараачихсан явна. Нөгөө харахад хотод ирээд төрийн ордонд хэрүүл, тэмцэл хийгээд явж байх юм.
" Би ална гэж сүрдүүлээгүй, цагдаад өгнө, намайг шантаажилсан" гэнэ. Өөрийнх нь эрх ашиг л зөрчигдөөд байгаа аж.
Гэтэл түгжрэлээс үүдэж, иргэд төлөвлөсөн ажлаа алдаж, хоцорч, уур бухимдлаар дүүрэн жолооч нар өнөөдөр зам дээр таг зогсож байна. Хэн нь бодитоор хохироод байна вэ, Б.Дэлгэрсайхан сайд аа
Иргэд энд бухимдаж, түгжрэлээ бууруулах арга хэмжээ авч, шийдэх шийдэл ярьж, нэхэж байхад Б.Дэлгэрсайханд үнэндээ хийсэн ажил, авч байгаа дорвитой арга хэмжээ гэж нэгээхэн ч алга.
Б.Дэлгэрсайхан та “сайд байсан” гэх намтарын төлөө 1.7 сая хүний эрх ашгийг хохироож байгаа бол энэ асуудалдаа яаралтай цэг тавьж, хариуцлагаа хүлээж, огцорно уу.
Үндсэн ажлаа ажлаа хийдэггүй, мэддэггүй, хийрхлээс өөр шийдэлгүй Б.Дэлгэрсайханд хариуцлага тооцож, чаддаг хүнийг нь томилно уу, Ерөнхий сайд аа
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
103.212.117.106
ДЭЛГЭРСАЙХАН МУНДАГ ҮНЭН ҮГТЭЙ АЖИЛ ХИЙХ ЭРМЭЛЗЭЛТЭЙ МУНДАГ ХҮН ШҮҮ.
Хариулах83.20.226.239
Золбин хулгайч л даа дэлгэрсайхан
Хариулах66.181.161.253
Балай өвгөн, хар гай
Хариулах