Н.Өнөрцэцэгийг 64 хоногийн дараа СУЛЛАЖ, гадуур шалгахаар боллоо

Zuv.mn
2024/02/09

Өмгөөлөгч Б.Баатарсайхан, О.Батсүх нараас яллагдагч Н.Өнөрцэцэгт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлүүлэх тухай гомдол гаргасныг тус шүүхийн Ерөнхий шүүгч хүлээн авч 2024 оны хоёрдугаар сарын 9-ний өдөр шүүх хуралдаанаар хянан хэлэлцжээ.

Яллагдагч Н.Өнөрцэцэгийн ар гэрийн нөхцөл байдал, үр хүүхдүүдийнх нь эрх ашгийг харгалзан түүнд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг энэ өдрөөс өөрчилж, Н.Өнөрцэцэгийг холбогдсон эрүүгийн хэрэг нь хянан шийдвэрлэгдэж дуусталх хугацаанд Монгол Улсын хилээр гарч явахыг хязгаарласан байна.

Мөн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ авахаар эмнэлэг, эрүүл мэндийн байгууллагад очих, өөрийн холбогдон шалгагдаж байгаа хэргийн асуудлаар хуулийн байгууллагад очихоос өөр бусад газарт очихыг хязгаарлажээ.

Түүнийг 64 хоног буюу нийт 2 сар гаруй хугацаанд цагдан хориод байсан байсан юм.

 Эх сурвалж: Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх



Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 202.55.188.105
    2024/02/10

    Анхнаасаа гадуур шалгаж болох байтал албаар хуга нуга дарах гэж зовоодог балиар шүүх. Хил гарах эрх хязгаарлахад л болох байтал.

    Хариулах