Монголын парламентад гуравдагч хүчний орон зай бий. Төрийн эрх барьж үзсэн намууд тааруу ажиллаж байгаа өнөө цагт гуравдагч хүчинд бүр ч том боломж гарч ирж буй. Тэгвэл олон сэжмээр бүрэлдэн тогтож буй энэ нөхцөл байдлыг ашигтай эргүүлж, Парламентад гуравдагч хүчний бүлгийг байгуулах, боломжийг бүрэн ашиглах үүднээс МАН, АН-аас бусад намууд сонгуульд нэгдэж орох санаачилгыг Иргэний зориг, Ногоон намаас гаргажээ. Намын дарга, УИХ-ын гишүүн асан Батын Батбаатар өнөөдөр хэвлэлд энэ талаар мэдээллээ.
Тэрбээр энэ сарын эхээр хэвлэлийн хурал хийж, МАН, АН-аас бусад улс төрийн бүх хүчнүүд сонгуульд гуравдагч хүчин гэдэг агуулга дор нэгдэж оролцохыг уриалж байсан юм. Түүнээс хойш улс төрийн 35 намын 15-д нь хүсэлтээ өөрийн биеэр хүргэж өгчээ. Эдгээрээс улс төрийн 10 нам нь дэмжиж байгаагаа илэрхийлсэн байна. Тиймээс улс төрийн 35 намыг дугуй ширээний ярилцлагад урьжээ. Ярилцлага ирэх лхагва гарагийн 11.00 цагт СЕХ-ны дугуй танхимд болох юм байна.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
202.55.191.194
за одоо болно доо
Хариулах124.158.64.190
Энэ амьтан АН аас УИХ ийн гишүүн болж байсан. Ишигний эвэр ургасан бололтой
Хариулах