Ө.Цэрэнчунт өнөөдөр Красноярскийн театрт дуулна

Х.Батсайхан
20 цаг 23 минутын өмнө

ОХУ-ын Красноярск хотын Дмитрий Хворостовскийн нэрэмжит дуурийн театрт өнөөдөр Монгол, ОХУ, БНХАУ, Казахстан дөрвөн улсын дуурийн дуулаачдын гала тоглолт болно. 

Уг тоглолтод Монгол Улсаа төлөөлж дуучин Ө.Цэрэнчунт дуулахаар болжээ. Харин БНХАУ-аас Ли Сяолун, Ло Ян, Казахстанаас Дамир Садуахасов, Нургалым Аманбай, ОХУ-аас Мэргэн Санданов, Кирилл Панкевич, Евгений Балданов нар Бизе, Римский-Корсаков, Чайковский, Чилеа, Доницетти, Пуччини, Верди, Масканьи, Легарын сонгодог бүтээлүүдээс дуулах юм байна.

Тоглолтод мөн Красноярскийн театрын үндсэн уран бүтээлчид болох сопрано Анна Авакян, Виолетта Гришко, Виктория Маслюкова, ОХУ-ын гавьяат жүжигчин Светлана Рацлаф-Левчук, меццо-сопрано Виктория Кангина, баритон Александр Михалёв, Севастьян Мартынюк, Роман Хобта нар оролцоно.



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна