НҮБ-ын Аюулгүйн зөвлөл ОХУ-ын санаачилсан “Сансарт зэвсгээр хөөцөлдөхөөс сэргийлэх тухай” Оросын тогтоолыг няцаав. Москвагийн санаачилгыг АНУ эсэргүүцжээ.
Тогтоолын төслийг дэмжүүлэхийн тулд 15 жишүүн улсын дор хаяж есөөр нь дэмжүүлэх шаардлагтай байдаг бөгөөд санал хураалтад оролцсон улсуудаас ОХУ, БНХАУ, Алжир, Гайана, Эквадор, Мозамбик, гэсэн долоон улс дэмжиж, АНУ, Франц, Их Британи, Япон, Словен, БНСУ, Мальта, Швейцарь улсууд татгалзжээ.
Москвагийн өргөн барьсан тогтоолын төсөл арван заалтаас бүрдэж байсан бөгөөд бүх улс орнууд, тэр дундаа сансар судлалын салбарт өрсөлдөх чадавхитай улс орнуудад хандаж, “сансарт зэвсэг байршуулах, хүч хэрэглэх аюулаас урьдчилан сэргийлэх яаралтай арга хэмжээ авахыг уриалсан агуулгатай байсан юм.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна